x

Монголын уул уурхайн компаниуд Лондонгийн биржид гарах боломжтой боллоо

Монголын уул уурхайн компаниуд Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлж хамтран ажиллах боломжтой болж байна.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггетттой Лондон хотноо уулзахдаа манай улсын уул уурхайн компаниудыг тус улсын Хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжих, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах талаар ярилцав.

Мөн уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх хувийг Баялгийн сангаар дамжуулахад хөрөнгийн биржийн үр ашигтай хувилбарыг ашиглах, хөрөнгийн зах зээлийн тухай иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх, цахим платформын хэрэглээг нэвтрүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах талаар ярилцаж тохирсныг АҮЭБЯ мэдээллээ.

Уулзалт нь Монголын уул уурхайн салбарын компаниудыг дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр нээх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Лондонгийн хөрөнгийн бирж нь 1801 онд байгуулагдан, үнэт цаасны арилжаа эхлүүлсэн дэлхийн томоохон биржүүдийн нэг юм. Нийт 60 гаруй улсын мянга гаруй компани бүртгэлтэйгээс гадна зах зээлийн нийт үнэлгээ ойролцоогоор 6 их наяд ам.доллар, үүнээс уул уурхайн салбарын компанийнх ойролцоогоор 700 тэрбум ам.долларт хүрдэг ажээ. Үндсэн зах зээлүүд нь Main Market буюу олон улсын томоохон компаниуд, AIM (Alternative Investment Market) буюу өсөлтийн шатандаа яваа дунд, жижиг компани, Бонд, ETF, деривативын зах зээл гэж ангилдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top