x

Лондонд уул уурхайн хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ зохион байгууллаа

АҮЭБЯ, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх, стратеги, капиталын уялдааг бэхжүүлэхээр "Mining Week & MinePro 2026" Лондон хот дахь үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулав.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням энэ үеэр Монголын уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, стратегийн чиг хандлагыг онцлоод, энэ салбарт тогтвортой хөгжил, ил тод байдал, олон улсын стандарт, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг тэмдэглэснийг тус яам мэдээлжээ.

МУУҮА, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Их Британид төвтэй санхүүгийн болон олон улсын санхүүгийн байгууллага, институцийн хөрөнгө оруулагч, капиталын зах зээлийн мэргэжилтэн, уул уурхайн салбарын төлөөлөл оролцож, санал солилцов. Энэ хүрээнд "Стратегиас капитал руу” панел хэлэлцүүлэг, уул уурхайн төслүүдийн танилцуулга, зах зээлийн хэлэлцүүлэг өрнүүлж, мөн хөрөнгө оруулагчидтай В2В уулзалт зохион байгууллаа.

Мөн өдөр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Грег Гайеттай уулзаж, Монгол Улс, ЕСБХБ-ны хооронд уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцжээ. Энэ үеэр ЕСБХБ-наас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж үйлдвэрийн томоохон төслүүдэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт геологийн бүрэн суурь судалгаа хийж, цахимжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Ташрамд дурдахад, ЕСБХБ нь 2006 оноос манай улсад 166 төсөлд 2.5 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгожээ.

Түүнчлэн сайд Г.Дамдинням Их Британийн Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэрийн асуудал хариуцсан сайд Крис Макдоналдтай Лондон хотноо уулзаж, 2024 онд байгуулсан Монгол-Их Британийн хооронд байгуулсан уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны яамдын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцов. Мөн Монгол Улсын геологийн суурь судалгааг хамтарч хийх санхүүжилт гаргах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top