Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 3561.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.3, өмнөх сарынхаас 11.8 төгрөгөөр суларчээ.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4179.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 627.4, өмнөх сарынхаас 24.5 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш дээрх сард 45.64 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12, өмнөх сарынхаас 0.4 төгрөгөөр, юаньтай харьцах сарын дундаж ханш 511 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 41, өмнөх сарынхаас 7.1 төгрөгөөр суларлаа.



