x

Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгууллаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад албан томилолтоор энэ сарын 16-22-нд ажиллан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжийг судлах, туршлага солилцох уулзалт хийв.

Мөн тэрбээр Францын төрийн хөрөнгө оруулалтын “Bpifrance” банктай стратегийн ач холбогдол бүхий төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.

Францын Тээврийн сайд Philippe Tabarot-тай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлийг тодорхойллоо. Мөн Францын Иргэний нисэхийн ерөнхий газар (DGAC)-ын удирдлагатай уулзаж, Монгол Улсын нисэхийн аюулгүй байдал, агаарын навигацийн шинэчлэлийн талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцсоныг ЗТЯ мэдээллээ.

International Transport Forum (ITF)-той Монгол Улсын тээврийн бодлогыг дэмжих, тээвэр ложистикийн сүлжээг өргөжүүлэх, боловсон хүчнийг сургах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ. “Thales Group”, “Thales Air Mobility Solutions”, “Airbus” компанийн төлөөлөлтэй уулзаж, нисэх онгоцны аюулгүй байдал, авионик систем, нисдэг тэрэгний парк шинэчлэлийг ярилцан, зөвлөн туслах үйлчилгээ авахаар тохиролцсон байна.

Түүнчлэн Төмөр замын дэд бүтэц, дохиолол, автоматжуулалт, өндөр хурдны галт тэрэг, хотын нийтийн тээврийн ухаалаг шийдлээр дэлхийд тэргүүлэгч “Alstom” компанийн Төсөл, экспорт, санхүүжилт хариуцсан захирал Мари-Лоренс Роберттой уулзлаа. Тус компани өндөр хурдны галт тэрэг, хотын нийтийн тээврийн технологийг хөгжүүлж, олон улсын зах зээлд нийлүүлдэг. Уулзалтаар талууд хотын нийтийн тээврийн хөгжил, дэд бүтцийн санхүүжилт, технологи нэвтрүүлэх боломжийг ярилцан, Монгол Улсын төмөр зам, нийтийн тээврийн салбарт дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн шийдлийг нэвтрүүлэх, туршлага судлах, зөвлөгөө мэдээлэл солилцоход хамтран ажиллах тухай хэлэлцэв.

Сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форум (ITF)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Кимтэй уулзлаа. Энэ үеэр талууд Монгол Улсын тээврийн хөгжил, логистикийн сүлжээг өргөжүүлэх, бодлогыг нь дэмжих, олон улсын тээвэр, жолооч нарт тулгамддаг асуудал, тэдгээрийг шийдэх тухай санал солилцсон байна. Мөн ITF зам, тээврийн салбарын залуу боловсон хүчин, мэргэжилтнийг чадавхжуулах сургалт, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах боломжийг хэлэлцсэн юм. ITF нь 69 гишүүн оронтой бөгөөд Монгол Улс 2020 онд элсжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан кибер аюулгүй байдал, агаарын навигацийн системийн хамгаалалтын асуудлаар “Thales Air Mobility Solutions” компанийн цахим системийн хөгжүүлэлт, хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгчидтэй уулзаж, агаарын хөдөлгөөний удирдлагын систем, навигацийн дэд бүтэц, нисэхийн мэдээллийн сүлжээний кибер хамгаалалт, эрсдэлийн удирдлага, олон улсын стандартын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Мөн нисдэг тэрэгний шйлдвэрлэлээр тэргүүлэгч, Францын “Airbus” компанийн Төрийн байгууллагатай харилцах асуудал хариуцсан газрын дарга Lauren ARNAOULD болон албаныхантай уулзан, Монголд сүүлийн жилүүдэд салбар бүрт нисдэг тэрэгний хэрэглээ өсөж байгаатай холбогдуулан парк шинэчлэх, нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт, засвар үйлчилгээ, зөвлөн туслах үйлчилгээ авах тухай ярилцаад, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын агаарын тээврийн салбарт урт хугацаанд тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улсын төлөөлөгчид манай улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох Thales-тай байгуулжээ. Гэрээний хүрээнд Улаанбаатар, Сайншанд хотод байгуулах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд суурилуулах үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах юм. Гэрээний 85 хувийг санхүүжилж, Францын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance-аас экспортын зээл олгохоор тохиролцоод байгаа. Санхүүжилтийг Монгол Улсын санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авах бөгөөд гэрээнд ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Францын Иргэний нисэхийн ерөнхий газар (DGAC)-ийн Ерөнхий захирал Chems CHKIOUA-тай уулзаж, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын навигацийн үйлчилгээ, нисэхийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний удирдлага, боловсон хүчний чадавхжуулалт, сургалтын чиглэлээр туршлага солилцох талаар санал солилцов. Талууд хоёр улсын иргэний нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн, Францын төрийн хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллага болох Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Olivier Vincent тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан байна. ”Bpifrance” нь Францын Засгийн газрын дэмжлэгтэй стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөлд хөрөнгө оруулах, санхүүжилт олгох, экспортын зээлийн баталгаа, даатгалын үйлчилгээ үзүүлэх үндэсний хөгжлийн банк юм. Тус байгууллага нь Францын нийгмийн хөрөнгө оруулалтын банкны хувьд компаниудын өсөлт, инноваци, экспорт болон бизнесийн хөгжлийг дэмжин ажилладгаа танилцуулгадаа онцоллоо. Уулзалтаар талууд Монгол Улсын зам, тээврийн салбар, тэр дундаа иргэний нисэхийн салбарт техник, технологийг шинэчлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийн тухай санал солилцов.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл нь салбарын хөгжил, дэд бүтэц, техник технологийн шинэчлэлд чухал алхам болохыг онцоллоо. Тухайлбал, нисэхийн удирдлага, навигаци, харилцаа холбоо, хяналтын системийг шинэчлэн сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, чадавхыг нэмэгдүүлэх, сургалтын бааз байгуулах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь агаарын тээвэр, иргэний нисэхийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Мөн төслийн үр дүнд нислэгийн аюулгүй байдал бүрэн хангагдахын зэрэгцээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нислэгийн тоо ойрын жилүүдэд 2-3 дахин нэмэгдэх тооцоололтой байгааг дурдлаа. Тухайлбал, 2025 онд дунджаар өдөрт 200 нислэг үйлдэж байсан бол “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв” барих төслийн үр дүнд нислэгийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого мөн 2-3 дахин өсөх боломжтой гэв. Уулзалтын үеэр Bpifrance банк уг төслийн нийт санхүүжилтийн 85 хувийг шийдвэрлэхээр тохиролцоод байгааг талууд дурдаж, төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах гэж буйг онцлов.

Ноён Olivier Vincent зам, тээврийн салбарын бусад чиглэлд хэрэгжих боломжтой томоохон төслүүдийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Айлчлалын үеэр сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаны төлөөлөгчид “Thales AVS”-ийн нисэхийн аюулгүй байдал, нисэхийн удирдлага, дижитал системийн хөгжүүлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй технологийн шинэ шийдлүүдтэй танилцаж, туршлага судаллаа. Талууд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын шинэчлэл, дэд бүтцийн хөгжүүлэлт, цахим системийн удирдлага, нисэхийн аюулгүй байдлын технологи нэвтрүүлэх боломжууд, хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцлээ.

”Thales AVS“ нь “Thales Group”-ийн нисэхийн электроник, автомажуулалтын чиглэл хариуцсан гол нэгж бөгөөд нисэхийн удирдлага, навигаци, харилцаа холбоо, хяналтын систем, нислэгийн аюулгүй байдлын дэвшилтэт технологийг боловсруулж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг тэргүүлэгч байгууллага юм. Тус салбар нь иргэний нисэхийн болон цэргийн нисэхийн авионик системийн цогц шийдлийг боловсруулдаг, нислэгийн менежмент, агаарын зайн хяналтын дижитал системийг хөгжүүлдэг. Мөн онгоцны бүхээгийн удирдлага, харилцаа холбоо, холболтын ухаалаг технологийг нэвтрүүлдэг, олон улсад нисэгчийн сургалт, симуляцийн шийдлүүдийг боловсруулдаг гэдгийг албаныхан танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (197.211.52.78)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 4 цаг 56 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 5 цаг 3 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 5 цаг 8 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 5 цаг 14 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 5 цаг 26 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 7 цаг 19 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 7 цаг 56 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 8 цаг 10 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 8 цаг 17 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 8 цаг 24 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 33 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 8 цаг 35 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 8 цаг 48 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 8 цаг 58 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 9 цаг 40 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 9 цаг 45 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 9 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 11 цаг 2 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Өчигдөр 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Өчигдөр 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top