“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин нэмэгдсэн байна.
Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 11-нд уурхайн ачилт 2,432,026 тонн байсан бол энэ сарын 11-ний өдөр 5,008,346 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 2,576,320 тонноор нэмэгдлээ. Энэ нь үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангах, ачилтын хүчин чадлыг нэмэх, тээврийн зохион байгуулалтыг оновчтой болгох, тогтвортой экспортлоход анхаарсны үр дүн гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлэв.
Тус компани нь нүүрсний экспортын тогтвортой хангах, гадаад зах зээлд нийлүүлэлтийг нэмэх, үйлдвэрлэл, логистикийн үр ашгийг дээшлүүлэхээр баталсан төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж байгаа ажээ.




