x

Тэргүүн Шадар сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Лиг хүлээн авч уулзаж, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд хүрээнд санал солилцов.

Уулзалтын үеэр эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн салбаруудын шинэчлэл, эдгээр салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр салбарын либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухал болохыг онцолж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, эрсдэлийг хуваалцах чиглэлд Дэлхийн банкны санхүүгийн баталгаа зэрэг шинэлэг арга хэрэгслийг ашиглан хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газартай хамтран эрчим хүчний найдвартай байдлыг хангах дамжуулах шугамын төслүүдийг хэрэгжүүлж буйд Дэлхийн банканд талархал илэрхийллээ. Цаашид эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хөшүүрэг болох эрчим хүчний салбарын томоохон төслүүд болон нийслэлийн төвлөрлийг сааруулах дэд бүтцийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, хувийн хэвшилд түшиглэн хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа илэрхийлээд, Тэргүүн Шадар сайдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны чиглэлүүд нь хоёр талын стратегийн түншлэлийн хүрээнд бүрэн нийцэж байгааг онцлов.

Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг байгуулан ажиллаж буйг өндрөөр үнэлж, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлого, арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад онцгойлон анхаарч, 2026-2030 онд хэрэгжүүлэх Монгол Улсын таван жилийн үндсэн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Уулзалтын дүнд талууд салбар хоорондын уялдаа холбоог хангаж, тодорхой төслүүд дээр техникийн түвшинд шуурхай хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top