Засгийн газрын хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.
Концесс эзэмшигч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК төслийн ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулаагүй тохиолдолд гэрээг цуцлах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх аж.
Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолоор эрх олгосны дагуу Үндэсний хөгжлийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай 2019 оны гуравдугаар сард байгуулжээ.



