x

Монгол Улс, Дэлхийн банк COP17-ийн хүрээнд хамтран ажиллана

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон тус банкны Байгаль орчны багийн төлөөлөгчидтэй уулзав.

Энэ онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газраас бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн шинэчлэлүүд, мөн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй тэргүүлэх зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр эдгээр бодлого нь уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг эдийн засгийн боломж болгон хувиргах, тогтвортой өсөлтийг хангах үндэс суурь болж байгааг онцолсон юм.

Дэлхийн банкны төлөөлөгчид COP17 нь Монгол Улсын хувьд олон улсын түвшинд бодит "өв" үлдээх, уур амьсгалын болон ногоон санхүүжилтийг татах стратегийн чухал боломж гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, хянах, тайлагнах тогтолцоог хөгжүүлэх, бэлчээрийн менежмент, байгальд суурилсан шийдлүүдийг бодлого, хөрөнгө оруулалтын түвшинд нэвтрүүлэх боломжийг онцоллоо.

Түүнчлэн Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-аар дамжуулан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг уур амьсгал, ногоон хөгжлийн төслүүдэд чиглүүлэх санхүүгийн шинэ хэрэгслүүдийг хамтран судлах, санхүүжилтийн холимог загварыг хөгжүүлэх боломжтойг Дэлхийн банкны зүгээс дурдав.

Уулзалтын үеэр COP17-ийн бэлтгэл ажлыг Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засгийн дунд хугацааны төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх, олон улсын түншлэл, санхүүжилтийг оновчтой татах замаар байгаль орчин, эдийн засагт бодит үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.

Цаашид талууд COP17-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой төслийн чиглэл, хамтын ажиллагааны саналуудыг нарийвчлан боловсруулж, техникийн түвшинд уялдаа холбоотой ажиллан, бодитой үр дүнд хүрэхээр тохиролцов гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top