x

Алт, мөнгөний үнэ үргэлжлэн унаж, зах зээлд дарамт нэмэгдлээ

Даваа гарагт буюу өчигдөр болсон арилжаагаар алт ба мөнгөний үнэ үргэлжлэн унажээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн захирлын албан тушаалд Кевин Уоршийг нэр дэвшүүлсний дараа Хойд Америкийн хамгийн том санхүүгийн дериватив зах зээл болох CME Group маржингийн шаардлагаа чангатгана гэж мэдэгдсэнээс үүдэн алт, мөнгийг дахин худалдах ажиллагаа эрчимжиж, үнэт металлуудын үнийг унагасан байна.

Тодруулбал, өмнөх арилжаагаар 10 хувиар унасны дараа унц алтны спот үнэ 3 хувиар буурч, 4718.35 ам.доллар болсон байна. Америкийн зах зээл дээр дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 4740.90 ам.долларын түвшинд тогтвортой байв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт алтны үнэ 9.8 хувиар буурч, нэгдүгээр сарын 29-нд хүрсэн 5594.82 ам.долларын дээд үзүүлэлтээс 900 орчим ам.доллароор унасан нь 10 жилийн хугацаан дахь хамгийн огцом уналт боллоо.

Унц мөнгөний спот үнэ мөн 81.75 ам.доллар болж, 3.3 хувиар буурсан бөгөөд арилжаа эхлэхэд 15 хувиар унасан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт хүрсэн 121.64 ам.долларын дээд үзүүлэлтээс 32 орчим хувиар буурчээ. Алт, мөнгөний үнэ ийнхүү огцом унасан боловч цаашид унахгүй гэж шинжээчид үзэж байна.

Даваа гаргийн арилжаа дууссаны дараа үнэт металлуудын фьючерс хэлцлийн маржингийн шаардлагыг чангатгана гэж CME Group өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгджээ.

Холбооны нөөцийн сангийн одоогийн захирлын бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусмагц уг санд өндөр албан тушаал хашиж байсан Кевин Уоршийг ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлснээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top