Хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй борлуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонн давжээ.
Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэх нөхцөлөөр 2023 оны хоёрдугаар сараас биржээр борлуулж эхэлснээс хойш нүүрсний экспортын сарын хэмжээ энэ оны нэгдүгээр сард 137.8 сая ам.доллар буюу 2.04 сая тонн болж өмнөх амжилтаа 58.76 мянган тонноор ахиулсныг тус компани мэдээлэв.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрш орны хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацаатаар борлуулсан гэрээний нүүрсний хэмжээг давжээ.




