x

Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ

Голомт банк Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход анхааран ажиллаж байгаагийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ийн дэргэдэх “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ.

Цаашид тус эвслийн гишүүнчлэлээрээ дамжуулан бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн шилдэг туршлагаас суралцах, Монгол Улсын Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, ногоон санхүүгийн шинэлэг шийдлүүдийг дэмжих боломжууд нээгдэх юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

“Ногоон арилжааны банкны эвсэл”-д элсэх нь Голомт банкны Тогтвортой санхүүгийн зорилтыг бэхжүүлэх чухал алхам юм. Энэхүү платформоор дамжуулан олон улсын байгууллагууд болон түншүүдтэйгээ хамтын ажиллагаа өргөжүүлэх, практик туршлагаа хуваалцах, Монгол Улсад ногоон, хүртээмжтэй санхүүгийн системийн шилжилтийг дэмжихээр зорьж байна.

Голомт банк урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, бохирдол бууруулах болон нийгмийн нөлөөллийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тодорхой шалгуур үзүүлэлтийг тогтоож, Тогтвортой санхүүжилтийн хамрах хүрээг боловсруулсан. Энэхүү баримт бичиг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд “S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан.

“Ногоон арилжааны банкны эвсэл”-ийн тухай: Ногоон арилжааны банкны холбоо нь ОУСК-ийн санаачилгаар байгуулагдсан, хөгжиж буй зах зээлүүдэд ногоон арилжааны банкны үйл ажиллагааг хурдасгах зорилготой дэлхийн хэмжээний санаачилга юм. Уг санаачилга нь санхүүгийн байгууллагууд, банкны холбоод болон шинэлэг технологийн компаниудыг нэгтгэн ногоон санхүүжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүдэд төвлөрсөн хамтын ажиллагааны экосистемийг бүрдүүлэх зорилготой.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top