x

Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацыг дэмжихээр санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын төв хооронд "Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эко-инновацын үйл ажиллагааг дэмжих" Харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн "ногоон" өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгч багатай, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.

АСЕМ-ийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын төв нь АСЕМ-ийн 8 дугаар Дээд хэмжээний уулзалтаар байгуулагдсан бөгөөд гишүүн орнуудын дунд эко-инновацын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хөгжиж буй орнуудын ЖДҮ эрхлэгчдийн "ногоон" шилжилтийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

БОУАӨЯ нь байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

-Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн "ногоон" өрсөлдөх чадварыг бэхжүүлэх;

-Хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох, хэмжих чадавхыг нэмэгдүүлэх;

-Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тэглэх үйл явцад ЖДҮ эрхлэгчдийг татан оролцуулах хамтын ажиллагааг хөгжүүлэх;

-Эко-инновацын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

-Эко-инновацын сургалт, семинар, дамжаа, хурал, арга хэмжээг хамтран зохион байгуулах;

-Хоёр улсын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд нийцсэн шаардлагуудыг хангаж ажиллана.

Санамж бичиг нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хэрэгжилтийн явцыг жил бүр хамтран үнэлж, шаардлагатай бол хугацааг сунгана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top