x

Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл хэрэгжиж байна

Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангадаг.

Цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч, энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд ДЦС-5 ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлож, цаашлаад илүүдэл ачааллыг дотоодын эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ гэдгийг салбарын инженерүүд тодотгодог.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийт 26 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ДЦС-5 төсөл нь жилд 2,221 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 4,822,300 ГЖ дулааны ачаалал хангах боломжтой болно. Үйлдвэрлэсэн цахилгааны 90 хувь нь төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр нийслэлийн баруун бүсийн 40 мянган айл өрхийг дулаанаар, мөн 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд санхүүжилтийн гэрээг байгуулсан байна. Үүнтэй зэрэгцэн Түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж, хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж буй бөгөөд уг төлөвлөгөө батлагдсанаар гэрээний иж бүрдэлд багтах 12 хавсралт гэрээ, 7 хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулах, батлах боломж бүрдэж, төслийн хэрэгжилтэд хяналт тавих бодит механизм бүрэн бий болох юм.

ДЦС-5 нь агаараар хөргөдөг технологи ашиглах тул усны хэрэглээ харьцангуй бага, нүүрс шатаах процесс нь 800 гаруй хэмийн нам температурт явагддаг онцлогтой. Үүний үр дүнд хүхэр, азотын дутуу ислүүдийн ялгаралт багасч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц буурах юм. Уг төсөл хэрэгжсэнээр дулаан, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангаж үнийг тогтворжуулах, хямд үнээр найдвартай эрчим хүч авах боломжийг бүрдүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.41.63)
    Ядаж 450 мВт, чадвал 600 мВт хүргэж чадаагүй юм байх даа. Засгийн байгаа царай ахиад станц барьтлаа удах биз дээ. Хэн ч гарсан л иднэ дээ наадуул чинь
    2026 оны 01 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 5 цаг 43 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 5 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 5 цаг 55 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 6 цаг 1 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 6 цаг 13 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 8 цаг 6 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 8 цаг 43 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 8 цаг 57 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 9 цаг 4 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 9 цаг 11 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 20 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 22 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 9 цаг 35 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 9 цаг 45 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 10 цаг 27 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 10 цаг 32 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 10 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 11 цаг 49 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Өчигдөр 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Өчигдөр 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top