x

С.Бямбацогт: "Хөх нүүрс" төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдол 60-80 хувь буурна

Өнөөдөр ЗГХЭГ-ын Дарга С.Бямбацогт, УИХ-ын Гишүүн Ц.Сандаг-Очир, Нийслэл, Дүүргийн удирдлагуудын хамт Багануур ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг нь сонсож зарим шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг дангаараа бүрдүүлдэг Багануур ХК 762.8 сая тонн нүүрсний нөөцтэй.

2025 онд 4 сая 830 мянган тонн нүүрс олборлож, 268.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

2010 оноос хойш нүүрс олборлолтын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч Багануур ХК санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байгааг Багануур ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд танилцууллаа.

Багануур ХК "Нүүрс-Пиролизын үйлдвэр" буюу "Хөх нүүрсний төсөл" хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн "Нүүрс химийн цогцолбор" байгуулахаар төлөвлөсөн билээ.

Нүүрс пиролизын үйлдвэрийн нэг дүгээр үе шатыг энэ ондоо ашиглалтад оруулж 0.5 сая.тонн хөх нүүрс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Өнгөрсөн жил миний бие Багануур ХК-д ажиллаж бүтээн байгуулалтын газрыг сонгож шийдвэрлэсэн. Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600.0 мянган тонн хөх нүүр, 81.8 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

"Хөх нүүрс" төслийг хэрэгжүүлснээр:

-Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна;

-Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой;

-Нүүрсний хог хаягдлаас 100 мвт эрчим хүч үйлдвэрлэнэ;

-Эдийн засгийн хувьд үр ашигтай, 8 жилийн дотор зардлаа нөхөх боломжтой гэсэн тооцоолол гарсан

-Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно

-1000 гаруй хүний ажлын байр бий болох зэрэг олон давуу талтай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top