x

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжинэ

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ЭЗХЯ, АМГТГ, Уул уурхайн ассоциацтай хамтран “Уул уурхайн салбарын 7 хоног”-ийг зохион байгуулж байна.

Энэ нь Засгийн газрын бодлогын хүрээнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Долоо хоногийг эхлүүлж, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлэхдээ, “Уул уурхайн салбарынхан олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспорт, татварын орлогыг нэмэхээр олон талт бодлогын өөрчлөлт хийж байна” гээд салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөг танилцуулав.

Тодруулбал, уул уурхайн салбар нь нь ДНБ-ий 26, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 79 хувийг, мөн экспортын орлогын 95.4, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг тус тус бүрдүүлдэг байна. Манай улсад 2015-2024 онд гадаадын 99.38 их наяд төгрөгийн хөрөнгө оруулсны 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байгааг АҮЭБЯ мэдээлжээ.

Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогоо болон Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр зэхэж байгааг сайд дурдлаа. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар энэ долоо хоногт олон нийтээс санал авах ажээ.

Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын сацуу анхдагч болон дагалдах хэд хэдэн хуулийг бэлтгэж байгаа. Үүний дараа Хүнд үйлдвэрийн тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт боловсруулалт хийж нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Ухаад ачиж гаргадаг бус боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн хийдэг болж өөрчлөх ёстой. Ингэснээр байгалийн баялгийн өгөөжийг илүү улс орондоо шингээнэ. Дээрх хууль нь бусад яамнаас гаргаж буй Хөрөнгө оруулалтын болон Бизнес эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн үндсэн агуулгатай дүйж, Засгийн газрын бодлогын суурь нь болно” гэв.

УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн чухал өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Тухайлбал,

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголт бий болгох юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтаар олгож, авах нь хялбар болсон ч хэрэв хайгуул хийхгүй хадгалбал хүндрэлтэй, үнэтэй байх зохицуулалт хийнэ.

Хуулийн төсөлд чухал ашигт малтмалын зохицуулалтыг тусгана. Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүд хэрэгжүүлж байна. Манай улс ч чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхийн чиг хандлагад нийцсэн бодлогоо тодорхойлно.

АМНАТ тооцох аргачлалыг шинэчилж, орон нутгийнхан хүртэх хүртээмжийг нэмнэ. АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн бирийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ын өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх юм. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ногдуулах АМНАТ-ыг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж буй аймаг, орон нутагт АМНАТ-ыг илүү хуваарилах өөрчлөлтийг тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top