x

Алмазын дэлхийн томоохон үйлдвэрлэгч 2024 оноос хойш анх удаа үнээ буулгав

Дэлхийн алмазын хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох De Beers компани 2026 оны тогтмол худалдааны эхэнд бүтээгдэхүүнийхээ үнийг буурууллаа. Энэ нь 2024 оноос хойш анх удаа хийж буй үнийн бууралт бөгөөд уг шийдвэрийг Bloomberg агентлаг онцолсон байна.

Компанийн зүгээс үнийн бууралтын цар хүрээг тодорхой мэдээлээгүй. Учир нь De Beers сүүлийн үед цуглуулга бүрийн нарийвчилсан үнийг зарлахаа больж, нийт үнийн дүнг нэгтгэн тогтоодог болсон бөгөөд зарим ангиллын бүтээгдэхүүний бүрэлдэхүүнийг өөрчилсөн аж. Үүнээс шалтгаалан алмаз бүрийн үнийг шууд харьцуулах боломжгүй болсон ч эх сурвалжуудын мэдээлснээр гурваас дөрвөн каратын засагдаагүй алмазын үнэ мэдэгдэхүйц буурсан байна. Компанийн төлөөлөгчид энэ талаар тайлбар хийгээгүй.

De Beers өмнө нь 2024 оны арванхоёрдугаар сард үнийг бууруулж байсан бөгөөд зах зээлийн сэтгэл зүйд нөлөөлнө хэмээн болгоомжилж, ийм алхмыг тэр бүр хийдэггүй. Үүний улмаас өнгөрсөн онд тус компани хаалттай, явцуу хүрээнд арилжаагаа явуулж, зарим ангиллын алмазын үнэ зах зээлийн дунджаас ойролцоогоор 25 хувиар өндөр байжээ.

Алмазын зах зээл одоогоор удаан үргэлжилсэн гүн хямралын байдалтай байна. Үүнд Хятадад тансаг хэрэглээний эрэлт буурсан, залуусын дунд хиймэл чулууны сонирхол нэмэгдсэн, мөн дэлхийн томоохон экспортлогч Энэтхэгийн бараанд АНУ-аас тогтоосон шинэ татвар нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. АНУ нь дэлхийн хамгийн том алмазын хэрэглэгчдийн нэг юм.

Үүнээс гадна De Beers өнгөрсөн онд хиймэл алмазын үйлдвэрлэлээ зогсоож, уламжлалт байгалийн алмазын олборлолтод анхаарлаа төвлөрүүлсэн. Бие даасан шинжээч Пол Зимнискийн тооцоолсноор, түүний гаргадаг алмазын үнийн индекс 2025 онд 2.4 хувиар буурсан бол De Beers-ийн алмазын түүхий эдийн үнэ сүүлийн есөн сарын хугацаанд 14 хувиар хямдарсан байна.

Эх сурвалж: officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top