x

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд орших 539 га талбайд хэрэгжих уг төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, бохирдсон бүсийг нөхөн сэргээх замаар үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологид шилжүүлэх ач холбогдолтой.

Дэлхийн банкнаас 2023 онд хийсэн түүхий эдийн нөөц болон ажиллах хүчний хүртээмжид тулгуурласан суурь судалгаагаар Эмээлт орчим нь байршлын хувьд хамгийн ашигтай бүс болох нь тогтоогдсон бөгөөд уг ТЭЗҮ-ийг үндэслэн УИХ болон Засгийн газраас чиглэл өгснөөр төслийн үйл ажиллагаа эрчимжсэн.

Өнгөрсөн хугацаанд тус парк нь зөвхөн цахилгааны эх үүсвэртэй, дэд бүтэцгүй хоосон тал газар байсан бол одоогийн байдлаар зам, дулаан, цахилгаан зэрэг инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж, хувийн хэвшил бизнесээ эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна.

Ингэснээр сүүлийн 16 жилийн турш яригдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал бодит ажил хэрэг болох шатандаа орлоо гэдгийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар онцолсон юм.

Одоогийн байдлаар паркийн эзэмшил газарт 12 аж ахуйн нэгж, үйлдвэр төслийн талбайд нүүн шилжихээр "Паркийн нэгжийн гэрээ" болон паркт "Газар ашиглуулах гэрээ"-г байгуулжээ. Үүний 70 орчим хувийг арьс ширний үйлдвэрүүд эзэлж байгаа бөгөөд үлдсэн хэсэгт мал төхөөрөх, сүү боловсруулах болон хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд барих аж.

Паркийн нийт талбайн 20 орчим хувьд үйлдвэрүүдийг байршуулан үйл ажиллагааг эрхлүүлэх гэрээг хийгээд байгаа бөгөөд цаашид ноос, ноолуур, мах боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж парк байршуулан үйл ажиллагааг эрхлүүлэх нь нээлттэй үргэлжлэх юм.

Төслийн зүгээс инженерийн дэд бүтцийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилга угсралтын ажилтай зэрэгцүүлэн дуусгаж, богино хугацаанд ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top