x

Эрчим хүчний салбарын асуудлыг шийдвэрлэхээр хоёр яам хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яам болон Эрчим хүчний яамны удирдлагууд уулзалт зохион байгуулж, Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогын уялдааг хангах талаар санал солилцов.

Уулзалтаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын мөнгөн хөрөнгийн дутагдал, санхүү, эдийн засгийн байдал, үнэ тарифын талаар мэдээлэл өгсөн юм. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий Монгол Улсын эрчим хүчний салбар нь эх үүсвэрийн дутагдал, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эрсдэлтэй нөхцөл байдалд орж буйг онцлон тэмдэглэв. Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хамтарсан судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлогын шийдэл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов. Үүний хүрээнд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь чухал болохыг онцоллоо.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлт, аж үйлдвэржилт, бүс нутгийн хөгжлийн суурь нөхцөл болохыг онцолж, салбарын хөрөнгө оруулалтыг дунд болон урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх, томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэх, санхүүжилтийн шинэ механизм, төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй төслүүдийг улсын хөгжлийн бодлоготой уялдуулах, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Эрчим хүчний үнэ, тарифийн асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.144)
    Яам газрууд чинь ямагт хамтран ажиллаж байхаар нэг танхимийн байгууллага биш үү. Юун уулзалт зохион байгуулах. Урд нь 2 тийшээ хараад сууж байсан улс уу энэ чинь
    2026 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top