x

2025 онд төсвийн орлого, тусламжийн хэмжээ 1.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа. 

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 3.8 хувь буюу 1.2 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.3 хувь буюу 386.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Харин зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Татварын орлого 2025 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 хувь буюу 331.5 тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татварын орлого 4.8 хувь буюу 431.5 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 33.6 хувь буюу 1.2 их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын орлого 18.9 хувь буюу 892.3 тэрбум, НӨАТ 6.1 хувь буюу 357.6 тэрбум, хөрөнгийн албан татвар 32.3 хувь буюу 148.3 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 3.2 хувь буюу 57 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Өнгөрсөн онд татварын орлогын 31.5 хувийг орлогын, 23 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.8 хувийг нийгмийн даатгалын, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.5 хувийг онцгой албан татварын, 14.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлжээ.

Орлогын албан татварын 66.3 хувийг ААНОАТ, 33.7 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 хувь буюу 698.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд бараа, үйлчилгээний зардал өмнөх оныхоос 5.3 хувь буюу 510.7 тэрбум, урсгал шилжүүлэг 12.8 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Өнгөрсөн онд нийт зардалд урсгал шилжүүлэг 37.6, бараа үйлчилгээний зардал 32.2, хөрөнгийн зардал 22.7, хүүгийн зардал 5, татаас 2.6 хувийг эзэлсэн байна.

Хөрөнгийн зардал өнгөрсөн онд 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 11 хувь буюу 880.3 тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд тоног төхөөрөмжийн зардал өмнөх оныхоос 26 хувь буюу 208.9 тэрбум, барилга байгууламжийн зардал 3.2 хувь буюу 171 тэрбум, хөрөнгийн бусад зардал 37.8 хувь буюу 561.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин их засварын зардал 67.5 (21.4%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Орон нутгийн төсвийн орлого өнгөрсөн онд 7.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 7.2 хувь буюу 516.1 тэрбум, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 12.5 хувь буюу 905.5 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Орон нутгийн төсөв 526.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 5 цаг 45 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 5 цаг 53 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 5 цаг 57 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 6 цаг 3 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 6 цаг 15 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 8 цаг 8 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 8 цаг 45 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 8 цаг 59 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 9 цаг 6 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 9 цаг 13 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 22 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 24 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 9 цаг 38 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 9 цаг 47 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 10 цаг 29 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 10 цаг 34 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 10 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 11 цаг 51 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Өчигдөр 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Өчигдөр 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top