x

Худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарчээ

Улсын их хурлын чуулганы завсарласан хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудалд нь хамаарах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах хүрээнд Гаалийн ерөнхий газарт ажиллажээ.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван:

-2025 онд гадаад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс 15.7 тэрбумыг экспорт, 11.3 тэрбум ам.доллар нь импортынх байсан бөгөөд худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарчээ. Гэвч гадаад худалдааны тэнцлийн өсөлтийн үзүүлэлтийг өнгөрсөн 2024 оныхтой харьцуулахад 1.8 хувийн бууралттай байгаа аж. Гаалийн ерөнхий газраас макро түвшинд 12.3 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ гэж төсөөлсөн ч өнгөрсөн онд 300 сая орчим төгрөгөөр дутуу байсан нь төсвийн орлогын төлөвлөгөөг хангахад сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар:

-УИХ нийгмийн хүлээлт, улс орны эрх ашиг, цаг үеийн шаардлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлого, эдийн засгийн эрх чөлөө, татварын шударга, тэгш таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооноос хэлэлцүүлэн батлуулсан хууль тогтоолын талаар мэдээлэл өгч, хаврын ээлжит чуулганаар төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, татвартай холбоотой хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гаалийн байгууллагын албан хаагчид, ялангуяа удирдах ажилтнууд авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид, хууль ёсыг чанд сахиж, хариуцлагатай байж, Төсвийн тухай хуулийн хүрээнд улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр явуулдаг болоход анхаарах хэрэгтэйг хэллээ.

Мөн Гаалийн байгууллагаас цаашид авч хэрэгжүүлэх ажил, улсын төсвийн гаалийн орлого, гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна тариф, татварын тухай хууль болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ, батлах тухай” УИХ-ын тогтоолыг шинэчлэн найруулах, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэв.


Мэдээлэлтэй танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд гаалийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хөндөхийн зэрэгцээ төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, боомтын болон үйл ажиллагааны шинэчлэл, цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх талаар асуулт асууж, санал солилцсон байна. Гаалийн байгууллага хэл ам дагуулдаг эрсдэлтэй салбар тул үйл ажиллагаагаа ил тод байлгахад ямагт анхаарч, шийдлийг зөв гаргаж, улмаар хүний хүчин зүйл, оролцоо багатай, техник технологт тулгуурлан чиглүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top