x

Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засагт олон үйл явдал өрнөснөөс алтны үнэ 4600 долларт хүрч, мөнгөний үнэ түүхэнд анх удаагаа 90 доллароос давж, уул уурхайн аварга том компаниуд болох Гленкор, Рио Тинто хоёр нэгдэх асуудлаарх хэлэлцээгээ сэргээж, Тайваний чип үйлдвэрлэгч компанийн ашиг огцом өссөнийг онцоллоо. Үүний сацуу Иранд улс төрийн нөхцөл байдал хурцдаж, эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон хүн амиа алдаж, гэмтэж бэртэж, баривчлагдан саатуулагджээ. Эдгээр болон бусад үйл явдлын талаарх мэдээллийг товчийг хүргэж байна.  

Д.Трамп цаазын ялаас 800 хүнийг аварчээ 

Өнгөрсөн долоо хоногт Ираны том хотуудад эсэргүүцлийн ажиллагаа улам өргөжиж, жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Гэвч тус улсад интернэтийн сүлжээг тасалсан тул эсэргүүцлийн хөдөлгөөний цар хүрээ, эрх баригчдын авч буй арга хэмжээний талаарх мэдээлэл хомс байгаа юм. Хүний эрхийг хамгаалах HRANA байгууллагын мэдээлэлд дурдсанаар, эсэргүүцлийн жагсаал цуглаануудын явцад 544 хүн амиа алдаж, 10 600 хүн баривчлагдсан байна.

Лхагва гаригт Ираны шүүх засаглалын тэргүүн Голям Хосейн Мохсени-Эжеи хэлэхдээ, эсэргүүцлийн ажиллагааны явцад баривчлагдсан 18 мянган хүний хэргийг шүүх түргэвчилсэн журмаар шийдвэрлэж, зарим хүнд цаазын ял оноох нь зүйтэй гэсэн санааг илэрхийлсэн юм. Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “хэрвээ эсэргүүцэгчдийг цаазалбал Ираны эсрэг маш хүчтэй ажиллагаа явуулна” гэж анхаарууллаа. Пүрэв гарагт тэрбээр мэдэгдэхдээ, АНУ-ын зүгээс шахалт үзүүлснээр Ираны эрх баригчид 800 хүнийг цаазлахаар төлөвлөж байснаа зогсоосон гэв. Гэхдээ жагсагчдыг буудсан тохиолдолд Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг үгүйсгэсэнгүй.  

Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрч чадсангүй 

Дани болон Гренландын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд хүрэлцэн ирж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио нартай уулзлаа. Уулзалтын дараа  Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдэхдээ, Гренландын асуудлаар “эзлэн авах” санаархлаа АНУ орхиогүй хэвээр байгаа бөгөөд Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурьтай байна гэжээ. Вашингтоны уулзалтад оролцсон Гренландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт хэлэхдээ, бид АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагийн зэрэгцээ Гренландыг тус улсын эзэмшилд оруулахыг хүсэхгүй байна гэлээ. Данийн сайдын хэлснээр, талууд ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон гэсэн бол Америкийн тал энэ талаар тайлбар өгсөнгүй.    

Юн Сук Ёльд таван жилийн хорих ял оноолоо 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлийг шүүх хуралд оролцож буй прокурорууд “бослого үймээн дэгдээсэн” хэрэгт буруутай нь нотлогдох аваас түүнд цаазаар авах ял оноохыг шаардсан байна. Харин тэрбээр өөрийг буруутгаж байгааг эрс няцаажээ. Ташрамд дурдахад, Өмнөд Солонгост 1998 оноос хойш цаазын ялыг гүйцэтгэхгүй байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг үзвэл, баасан гарагт болсон Сөүл хотын Төв дүүргийн шүүхийн байранд болсон шүүх хурлаас “баривчилгаанд саад хийхийг оролдсон” гэх хэргээр Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ. 

Хятадын худалдааны тэнцэл 1.2 их наядын ашигтай гарчээ 

Хэдийгээр АНУ-тай хийж буй худалдааны дайн үргэлжилсээр байгаа боловч Хятадын гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.2 их наяд долларын ашигтай гарчээ. Хятадаас Америкт нийлүүлж буй барааны хэмжээ 20 хувиар буурч, Хятадын экспортын 11 хувийг эзэлж байгаа нь 1990-ээд оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт юм. Энэ үед Хятадын компаниуд бусад улсуудын зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлснээр Африкт нийлүүлсэн барааны хэмжээ 26 хувиар, АСЕАН руу хийсэн экспорт 13 хувиар, Европыг чиглэсэн нийлүүлэлт 8 хувиар тус тус өссөн байна. Гадаад худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд 45.47 их наяд юань (6.48 их наяд орчим ам.доллар) болсон байна. Үүнээс экспорт 26.99 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар,  импорт 18.48 их наяд юаньд хүрч, 0.5 хувиар тус тус өсжээ.

Боингийн сэргэлт эхэллээ

Агаарын хөлөг үйлдвэрлэгч Боинг компани өнгөрсөн онд 1075 нисэх онгоцны захиалга авснаар Airbus компанийн/1000 онгоц/ үзүүлэлтээс давж гарлаа. Энэ бол 2018 оноос хойших хугацаанд анх удаагаа Европын үйлдвэрлэгчийг ардаа орхисон тохиолдол юм. Харин Боинг компани 600 ширхэг онгоц худалдан борлуулсан бол энэ үзүүлэлтээр Airbus /793 онгоц/ давамгайлсан хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн осол гарснаар аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлууд үүсэж, үйлдвэрлэл доголдож, ажил хаялт явагдаж байсан хүнд үе ард хоцорч, Боинг компани дахин сэргэж эхэлжээ.  

Мөнгөний үнэ түүхэнд анх удаа 90 доллароос давлаа 

Сomex таваарын биржийн мягмар гаргийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсөж, нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр уг металлын нэг унц нь 90 ам.доллароос давсан тохиолдол түүхэнд анх удаа бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 29 доллар байсантай харьцуулахад 3 дахин өссөн гэсэн үг бөгөөд ийм огцом өсөлт сүүлийн 50 жилд үзэгдээгүй юм. Харьцуулваас, бүтэн жилийн хугацаанд алтны үнэ 65 хувиар, цагаан алтны үнэ 88 хувиар өссөн байна. Мөнгө бол нарны эрчим хүч, цахим техник, зай хураагуур үйлдвэрлэхэд болон анагаах ухааны салбарт чухал хэрэгтэй металл юм. Ганцхан жишээ дурдахад, 1 гигаватт буюу 1000 мегаватт нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгоход 500 мянган унц мөнгө шаардлагатай байдаг ажээ.  

Глен Тинто компани байгуулагдах уу?

Хоорондоо нэгдэх асуудлаар Швейцарын Гленкор, Их Британи-Австралийн хамтарсан Рио Тинто компаниудын хооронд явагдаж байсан хэлэлцээ мухардалд орсноос хойш яг нэг жилийн дараа уул уурхайн хоёр аварга том хоёр компани уг асуудлыг дахин хэлэлцэж эхэлсэн байна. Нэгдсэн тохиолдолд дэлхий дээрх хамгийн том зэс олборлогч компани бий болох юм. Ногоон эрчим хүч, хиймэл оюун ухааны салбаруудын эрчимтэй хөгжлөөс үүдэн өнгөрсөн ганцхан жилийн дотор зэсийн үнэ даруй 50 хувиар өсөөд байгаа билээ. CompaniesMarketCap цахим хуудсанд бичсэнийг үзвэл, өнөөдрийн байдлаар Рио Тинтогийн зах зээлийн үнэлгээ 140 тэрбум доллар, Гленкорынх 60 тэрбум доллар байна.

Тайваний чип үйлдвэрлэгчийн "гэнэтийн ашиг" 

Хиймэл оюун ухааны салбарт тэсрэлт болж буй энэ үед хамгийн өндөр хүчин чадалтай, хамгийн орчин үеийн чип үйлдвэрлэгч Тайваний TSMC компанийн орлого өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 25 хувиар өсөж, 34 тэрбум долларт хүрсэн бол цэвэр ашиг нь 16 тэрбум доллар болж 35 хувиар огцом өссөн байна. Мөн жилийн нийт орлого нь анх удаа 100 тэрбум ам.доллароос давжээ.  

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • Даваа гарагт жил тутмын Давосын эдийн засгийн чуулга уулзалт эхэлж, энэ долоо хоногийн ажлын өдрүүдийг дуустал үргэлжилнэ
  • Маргааш эхлэх Австралийн Нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
  • Даваа гарагт Мартин Лютер Кингийн өдөр тохионо. Жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь даваа гарагт тэмдэглэдэг уг өдрийг АНУ даяар амралтын өдөр болгожээ.
  • Мягмар гарагт Оцон шувууны талаар мэдлэг мэдээлэл олгох олон улсын өдөр тохионо
  • Бямба гарагт Олон улсын боловсролын өдөр ба Олон улсын эмэгтэйчүүдийн спортын өдрийг тэмдэглэнэ
  • Ням гарагт Олон улсын Интернэтгүй өдөр тохионо. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлчийн ням гарагт тэмдэглэдэг энэ өдрөөр дор хаяж ганцхан хоногийг интернэтээс ангид, бодит ертөнцөд өнгөрүүлэхийг дэлхий нийтэд уриалдаг. 2024 оны сүүлчээр танилцуулсан мэдээллээр, дэлхийн даяар 5 тэрбум 520 сая хүн буюу манай гаргийн хүн амын 67,5 хувь нь интернэтийн сүлжээг ашиглаж байна.
  • Ням гарагт Италийн тенор хоолойтой алдарт дуучин Андреа Бочеллигийн концерт Чехийн нийслэл Прага хотод болно  
  • Мөн Америкийн домогт Eagles рок хамтлаг Лас-Вегас хотын Sphere концертын танхимд тоглолтоо толилуулна
  • 10-ны өдөр эхэлсэн Европын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн усан пологийн тэмцээн өндөрлөнө 

Монцамэ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top