Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн найман багц ажил 9.31 хувьтай хэрэгжиж байгаа талаар ЗТЯ-наас мэдээлэв.
Үүнд, багц нэг буюу дээд, доод бүтцийн ажил 0.47 хувь, багц хоёр буюу урт гүүрийн ажил 8.84 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Монгол Улс талын төмөр замын бүтээн байгуулалтын төслийн найман багц ажлаас төмөр замын дээд, доод бүтцийн ажлууд өвлийн сул зогсолтын хамгаалалтын ажлууд түр зогссон. Хоёрдугаар багц буюу урт гүүрийн барилга угсралтын ажил хэвийн явж байна.
Түр цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 4 километр уртад 74 тулгуур суулгаж, 35/10 кВ-ын гурван хэлхээт ЦДКШугам татсан. Дөрвөн байршилд КТП суурилуулж, БНХАУ-аас эрчим хүчинд холбох зөвшөөрлийн ажил хүлээж байгаа юм.
Төслийн хүрээнд хэрэглэх бетоны материал болох дайргыг нөөцлөхөөр чулуу бутлуурын үйлдвэр угсрах ажил хийж дууссан. Бетон хэрэглэх дүүргэгч материалыг эхний ээлжинд нийт 150000м3-ийг тэслэж нөөцлөхөөр төлөвлөж, төслийн талбайд өрөмдлөгийн ажил хийж эхэлжээ.



