Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас (UN Tourism) сар бүр гаргадаг олон улсын жишиг “World Tourism Barometer” тайлангийн 2025 оны 11 дүгээр сарын үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд албан ёсоор багтжээ.
Тайланд дурдсанаар, 2025 оны эхний есөн сард Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 16 хувийн өсөлттэй байгаа нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ.
Мөн цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь манай улсын аялал жуулчлалын салбар дэлхийн хэмжээнд хамгийн хурдтай сэргэж буй орны нэг болохыг харуулжээ.

Энэ нь бүс нутгийн дунджаас давсан үзүүлэлт бөгөөд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг сурталчлах, визийн шаардлагыг хөнгөлөх, нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буйн үр дүн юм хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Эх сурвалж:




