Түүхэнд анх удаа цагаан алтны үнэ нэг унц нь 2300 ам.доллароос давлаа.
Нью-Йоркийн барааны бирж дээр ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэх цагаан алтны үнэ 14.65 хувиар өсөж, нэг унц нь 2 395.6 ам.долларт хүрснийхээ дараа аажмаар буурч, 2 359.3 ам.доллар (+12.92%) болсон байна.
Он гарснаас хойш уг үнэт металлын үнэ 148.36 хувиар, 12 дугаар сарын эхнээс хойш 34.88 хувиар өсжээ.
Эх сурвалж: TASS



