x

Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 11 сард 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 27.4 хувь буюу 332.7 тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Үнэт цаасны нийт гүйлгээний 43.2 хувь буюу 379.7 тэрбум төгрөг нь анхдагч, 56.8 хувь буюу 499.8 тэрбум төгрөг хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 38 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 25.3 хувийг компанийн бонд, 21.3 хувийг компанийн хувьцаа, 14.8 хувийг Засгийн газрын бонд, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлжээ.

Үнэт цаасны гүйлгээ өнгөрсөн 11 дүгээр сард 55.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 27 хувь буюу 20.4 тэрбум, өмнөх сарынхаас 43.5 хувь буюу 42.5 тэрбум төгрөгөөр багаслаа.

Арилжсан үнэт цаас энэ оны эхний 11 сард 813.6 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.1 хувь буюу 286.9 сая ширхгээр багасав. Арилжсан үнэт цаасны 0.5 хувь буюу 3.7 сая ширхэг нь анхдагч, 99.5 хувь буюу 809.9 сая ширхэг нь хоёрдогч зах зээлд арилжигджээ.

Харин арилжсан үнэт цаас 11 дүгээр сард 70.7 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 39.3 сая ширхгээр, өмнөх сарынхаас 30.6 сая ширхгээр, ТОП-20 дундаж индекс 50931.7 нэгж болж, өмнөх оны мөн үеийнхээс 1637.5, өмнөх сарынхаас 1680.3 нэгжээр нэмэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top