Улаанбаатар хотын хөгжлийн мега төслийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина.
НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд эхлүүлэхээр түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” компанитай аравдугаар сард байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлтийн ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 158 нэгж талбараас 101 нэгж талбарыг чөлөөллсөн байна.
Уг төслийг хэрэгжүүлэх явцад 300 гаруй түр ажлын байр, хэрэгжүүлсний дараа 86 байнгын ажлын байр бий болох юм.



