Төгрөгийн хадгаламж энэ оны 11 дүгээр сарын эцэст 24.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.4 хувь буюу 3.7 их наяд, өмнөх сарынхаас 3.1 хувь буюу 747.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 84.6 хувь буюу 20.9 их наяд төгрөг нь иргэдийн, 15.4 хувь буюу 3.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Харин гадаад валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 19.4 хувь буюу 879.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх сарынхаас 1.2 хувь буюу 65.3 тэрбум төгрөгөөр багассан байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.4 хувь буюу 61.5 тэрбум, өмнөх сарынхаас 0.3 хувь буюу 4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.



