Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 11 дүгээр сард 3571.66 төгрөг болж, өмнөх мөн үеийнхээс 158.9 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 20.1 төгрөгөөр чангарчээ.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 4128.71 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 498.2 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 52.3 төгрөгөөр чангарав. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 44.42 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.4 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 0.01 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 502.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.7 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 2.1 төгрөгөөр чангарсан ажээ.



