x

Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна

Улсын хэмжээнд 2025 оны 3 дугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 714 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Харин үндсэн цалингийн дундаж 2 сая 456 мянган төгрөг, голч цалин 2 сая 312 мянган төгрөг байна.

Дундаж цалинг энэ улиралд шинэчилсэн аргачлалаар тооцсон бөгөөд өмнөх онуудтай шууд харьцуулах боломжгүй. Улмаар 2025 оны 1, 2 дугаар улирлын сарын дундаж цалин тооцох аргачлалыг өөрчлөн, тоог засварласан хэмээн мэргэжлийн байгууллага тайлбарлажээ. Гэхдээ энэ оны 2 дугаар  улирлынхтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 26.8 мянган төгрөгөөр буурчээ. Гуравдугаар улирал /7,8,9 сар/-д цалин буурсан шалтгааныг боловсролын салбарын ажилтнуудын зуны амралт таарч Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн тайланд хамрагдагсдын тоо 2 дугаар улирлаас буурсантай холбоотой гэж ҮСХ үзжээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин болон голч цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдынх хамгийн их, зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага хэвээр байна.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 79.5 хувиар их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдынх 1.8 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 32.6 хувиар бага байгаа аж.

Ажиллагчдын тоог цалингийн бүлгээр харвал, нийт даатгуулагчийн дотор 1.5-3.0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их 38.4 хувийг, 792.0 мянга хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид 9.1 хувийг эзэлжээ.

Сарын дундаж нэрлэсэн цалин тухайн байгууллагын ажиллагчдын тооноос шууд хамаардаг. Ажиллагчдын тоо ихсэх тутам сарын дундаж цалин нэмэгддэг онцлогтой.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин Төвийн бүс болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.7-5.1 хувиар их байгаа юм. Баруун, Зүүн, Хангайн бүсэд 3-18.3 хувиар бага байна

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 97.5-545.2 мянган төгрөгөөр илүү байна.

Бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 87.4-1263.7 мянган төгрөгөөр бага байгаа аж.

Сарын дундаж нэрлэсэн цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч ажил, мэргэжилтэй ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 676.2 мянгаар их, ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.6 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.1 сая төгрөгөөр бага байна.

НДЕГ-ын НДШ төлөлтийн тайланд нийт 54.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 835.4 мянган ажиллагч хамрагджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо 2024 оны мөн үеийнхээс 3.8 хувиар өсжээ. Гэхдээ 2 дугаар улирлаас 0.8 хувь (456 мянга) -иар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд:

  • 122.7 мянга нь боловсролынх,
  • 116.0 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээнийх,
  • 83.6 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллынх,
  • 80.8 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийнх,
  • 52.1 мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийнх,
  • 380.2 мянга нь бусад үйл ажиллагааны салбарын ажиллагчид байжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top