x

Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 61.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөнгөний нийлүүлэлтийн 16.5 хувийг гадаад цэвэр актив, 83.5 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна.

Гадаад цэвэр актив урьдчилсан гүйцэтгэлээр 7.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр буурчээ.

Дотоод цэвэр актив 38.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 5.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж.

Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 3.7 их наяд төгрөгөөр илүү байна. Түүний 20.9 их наяд төгрөг нь иргэдийнх, 3.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм байна. Харин валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрсэн аж.

Нийт зээлийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 7.5  их наяд төгрөгөөр илүү гарчээ.

Зээлийн өрийн үлдэгдлийн 59.7 хувь нь иргэд, 39.0 хувь нь хувийн байгууллага, 0.5 хувь нь төрийн байгууллага, 0.8 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад гэсэн ангилалд байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 39.3 их наяд төгрөгт хүрчээ, Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг эзэлж байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.8 их наяд төгрөгт хүрсэн аж. Тухайн төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн 4.0 хувийг эзэлжээ.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувь болжээ.

Монголын Ипотекийн корпорац, арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 11.0 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 21.4 хувиар өсжээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.5 хувь нь хэвийн зээлийн ангилалтай байгаа аж.

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 3571.66 төгрөг болжээ. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4128.71 төгрөг байна. Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж 44.42 төгрөг болсон аж, Улмаар төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 502.37 төгрөг байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top