x

Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв

Энэ оны эхний 10 сарын хугацаанд  Японы ногоон цайны экспорт сүүлийн 70 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд хүрснийг засгийн газар болон салбарын статистик мэдээлэл харууллаа. Ийнхүү өсөхөд ногоон цайны мача нунтгийн гадаадын зах зээл дэх эрэлт огцом нэмэгдсэн, мөн Японы иений ханш суларсан нь нөлөөлжээ. 

Тодруулбал, энэ оны 1-10 дугаар сарын хооронд ийм цайны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 44 хувиар өсөж, 10 084 тоннд хүрчээ. АНУ мөн хугацаанд хамгийн их буюу 3497 тонн цай импортолсон бол Тайвань, Тайланд, Герман удаалж байна. Ногоон цайны экспорт сүүлийн есөн жил дараалан өсөж байгаа нь эрүүл мэнддээ анхаардаг хилийн чанад дахь хэрэглэгчдийн дунд Японы хүнсний бүтээгдэхүүний нэр хүнд өсөж байгааг харуулж байна.

Гэхдээ хилийн чанад дахь борлуулалт өссөн хэдий ч жилийн нийлүүлэлтийн хэмжээ 1954 онд хамгийн дээд түвшинд буюу 11 553 тоннд хүрч байснаасаа хойш 10 мянган тонноос доогуур хэвээр байсан нь Хятад цайны нэр хүнд өссөнтэй холбоотой байна. Японд ногоон цайны эрэлт буурсан боловч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл буурч байгаатай холбоотойгоор цайны навчны үнэ өсөж байна.

2024 онд Япон улс 74 мянга орчим тонн цайны навч үйлдвэрлэсэн нь 10 жилийн өмнөхөөс 10 гаруй хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь сенча цайны эрэлт буурсан, фермийн аж ахуй эрхэлдэг хүн ам хөгширсөнтэй холбоотой байна. Тус улсын цайны навчны томоохон үйлдвэрлэгч болох баруун өмнөд нутгийн Кагошима мужийн хөдөө аж ахуйн хоршооны мэдээлснээр, 10-11 дүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн, ихэвчлэн савласан цайнд ашигладаг навчны үнэ нэг кг нь 2500 иенээс /16 ам.доллар/ дээш байсан нь өмнөх оны мөн үеэс зургаа дахин өссөн үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 4 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 16 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 22 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 26 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 36 мин Ормузын хавх 52 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 2 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 22 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 19 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 27 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 43 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 54 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 3 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 13 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 27 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 32 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 33 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 38 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 52 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top