x

2025 оны инфляц 8.2% болж, хүнсний үнэ хамгийн их өсжээ

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 11 дүгээр сард 2024 оны мөн үеийнхээс 8.2 хувиар өссөн байна.

Түүнийг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.8 хувиар  өссөн аж.

Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.4 хувиар  өссөн нь хамгийн их байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.2 нэгж хувиар өсжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  өсөлтийг харвал:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.0 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.2 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.8 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.2 хувь,
  • амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 7.1 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь байна.

Инфляц 8.2 хувь гарсны 2.4  нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлт юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.

Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 17 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 18.0 хувиар,  хонь, ямааны махны үнэ 18.9 хувиар нөлөөлжээ.

Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 7.2 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.5 хувиар, гоймонгийн үнэ 17.0 хувиар нөлөөлсөн аж.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2024 оны 11 дүгээр сард 7.1 хувь байжээ. Харин  2025 оны 11 дүгээр сард 8.7 хувь болж, өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 1.6 нэгж хувиар нэмэгджээ.

Хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 23955 төгрөг болжээ. Энэ нь  2023 оны 11 дүгээр сараас 32.8 хувиар, 2024 оны 11 дүгээр сараас 17.7 хувиар өссөн байна.

Мөн 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 2459 төгрөг болжээ. Энэ нь  2023 оны 11 дүгээр сараас 2 хувиар, 2024 оны 11 дүгээр сараас 5.6 хувиар өссөн аж.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 2590 төгрөг болжээ. Энэ нь  2024 оны 11 дүгээр сараас 8.4 хувь (200 төгрөгөөр) өсжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ орон нутагт   Сүхбаатар аймагт 5.5 хувиар өссөн нь хамгийн бага, Сэлэнгэ аймагт 10.1 хувиар өссөн нь хамгийн их байна.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top