x

Бодлогын хүүг хэвээр хадгалж, тэтгэврийн зээлийн зохицуулалтыг өөрчлөв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар болов.

Мөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох, тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, энэ хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг багасгасан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон багасгахаар шийдвэрлэжээ.

Төв банкны мэдээлснээр, жилийн инфляц энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.2, Улаанбаатар хотод 8.7 хувьтай гарлаа. Инфляц өмнөх сарынхаас ийнхүү буурахад төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлсэн нь нөлөөлөв. Гэвч ургац хураалт тааруу байснаас үүдэн хүнсний ногоо, намрын саруудад махны үнэ улирлын хандлагаа дагаж буураагүй нь хүнсний инфляцыг эрчимжүүлсэн бол ирэх оноос цалингийн өсөлт инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүлнэ. Улмаар инфляц 2026 онд зорилтот интервалд орж тогтворжихоор байна. Түүнчлэн, Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, экспортын орлого, валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт нь инфляцыг өдөөж болзошгүй.

Эдийн засаг энэ оны эхний 3 улиралд 5.9 хувиар нэмэгдсэн нь хүлээлттэй нийцтэй байна. Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуй, уул уурхайн салбар бүрдүүлж, цаашдын төлвийг хэвээр хадгаллаа. Өмнөх бодлогын шийдвэр гарсан үеийнхтэй харьцуулахад АНУ-ын тарифын нөлөө шинжээчдийн хүлээлтээс харьцангуй бага байгаагаас дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн түвшин нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ хүлээлтээс их байна. Гэвч гадаад орчны тодорхой бус байдал хэвээр байгаа. 

Бодлогын хүүг хэвээр хадгалах, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг багасгах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Энэ шийдвэр нь банкны зээлийн эх үүсвэрийн өртгийг багасгахад чиглэсэн арга хэмжээ юм. Түүнчлэн, тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг багасгахаар боломжит бодлогын хувилбаруудыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top