x

Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр болж, журам батлах, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх болон бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 16 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ыг баталлаа. УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэхүү үйлчилгээг зохицуулах эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад шинэ төрлийн үйлчилгээ нэвтрэх боломж бүрдсэн. Санхүүгийн зохицуулах хороо энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын оролцоотой өргөн хүрээний судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Олон улсын үнэт цаас зээлдүүлэх холбоо (International Securities Lending Association, ISLA)-ны зарчим болон олон улсын зохицуулалтын жишигт тулгуурлан журмыг боловсруулсан. Шинэ журамд үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээнд тавих шаардлага, зээлдүүлэх боломжтой үнэт цаасны төрөл, гэрээний үндсэн нөхцөл, барьцаа хөрөнгийн удирдлага, оролцогчдын эрх, үүрэг болон мэдээлэл, тайлагналын зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

Журам хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасаа зээлдүүлэх замаар нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтайгаар удирдах боломж нээгдэнэ. Мөн энэ нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, арилжааны идэвхийг өсгөхөөс гадна Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт ойртуулж, өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Цаашилбал хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, оролцогчдын хүрээг тэлэхэд чухал дэмжлэг болох юм.

Мөн хуралдаанаар “Би Би Эс Эй” ХХК-ийн “Гоулд траст” нэртэй хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан /Gold ETF/ үүсгэн байгуулах баримт бичгийг  бүртгэлээ. Тус биржээр арилжаалагддаг сангийн үндсэн зорилго нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үндсэн дээр сангийн хөрөнгийг боломжит санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар алтны үнийн хөдөлгөөний өгөөж болон эрсдэлийг нэгж эрх эзэмшигчдэд хүртээхэд чиглэх юм. Сангийн нэгж эрх нь алтанд хөрөнгө оруулахтай ижил бөгөөд сан нь зөвхөн нэгж эрхэд харгалзах алтны биржээр арилжаалагддаг сан болох АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй /SPDR Gold Shares ETF/ хөрөнгө оруулалт хийхээр хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт тусгасан байдаг. 

Түүнчлэн хуралдаанаар компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  бүртгэхээр, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанийн 30  иргэнд олгохоор, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид нэмж олгохоор, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр 2 компанийг бүртгэхээр, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий 1 иргэнд олгохоор, 2 компанийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

Мөн хуралдаанаар "Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх хүрээнд үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсэг”-гээс гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсад үнэт цаасны данс нээх үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл, бэрхшээл болон олон улсын туршлагаас танилцуулаад ойрын хугацаанд дээрх хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хуралдаанаас үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top