x

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин 0.25 хувиар буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ бодлого боловсруулагчид бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Тус сан бодлогын хүүг гурав дахь удаагаа дараалан бууруулж ба хөдөлмөрийн зах зээлийн тааруу үзүүлэлтүүдийг сайжруулахыг зорьж байна. 

Бодлого боловсруулагчдын хоёр өдрийн ээлжит хурал лхагва гарагт өндөрлөжээ. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл мэдэгдэхдээ “Инфляцын эрсдэл нэмэгдэх, харин хөдөлмөрийн зах зээлийн эрсдэл буурах төлөвтэй байна. Энэ бол хүнд нөхцөл байдал. Хөдөлмөр эрхлэлт, инфляцын зорилтуудын хоорондох энэхүү хурцадмал байдлыг даван туулахад бодлогын хувьд эрсдэлгүй зам гэж байхгүй” гэв.

ХНС-гийн бодлогын хүү одоо 3.5-3.75 хувийн хооронд байна. Бодлого боловсруулагчид “эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх тодорхойгүй байдал өндөр хэвээр байна” гэж үзэж байна. ХНС энэ оны 9, 10 дугаар сард болсон хоёр хурлаар хүүгээ бууруулсан юм. Тэд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд суларч байгаад санаа зовниж, Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлал, татварын бодлогын нөлөөний тухайд тээнэгэлзсэн байр суурьтай байна.

Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон нь бодлого боловсруулагчдын хүү тогтооход ашигладаг ажилгүйдлийн талаарх гол мэдээллийг танилцуулах явцыг хойшлуулснаар энэ удаад шийдвэр гаргахад хүндрэл учирчээ. Есдүгээр сарын статистик мэдээллийг харвал, ажилгүйдлийн түвшин эрс өссөн байна. ХНС-гийн “Шаргал ном” гэдэг тайланд мөн үүнтэй ойролцоо үзүүлэлтийг тусгажээ.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top