x

Хятад улс олон улсын төлбөрийн дижитал юанийн “Renminbi Digital” системийг нэвтрүүлжээ

Хятад улс олон улсын төлбөр тооцоог дижитал хэлбэрт шилжүүлэх зорилгоор e-CNY буюу дижитал юаньд суурилсан “Renminbi Digital” системээ бүрэн ашиглаж эхэллээ. Энэ нь банк хоорондын уламжлалт тогтолцоог орлох, долларт тулгуурлалгүй тооцоо хийх боломжийг нэмэгдүүлэх стратегийн чухал алхам гэж үзэж байна. Шинэ системийг Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Орос болон Тусгаар тогтносон орнуудын холбооны зарим улс орнууд ашиглаж эхлээд байна.

Дижитал юань нь Хятадын Ардын банкны баталгаатай, үндэсний мөнгөн тэмдэгтийн ижил үнэ цэнэ, ижил эрх зүйн хүчтэй хувилбар бөгөөд Төв банкнаас гарсан нэгжүүдийг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хэрэглээнд түгээдэг хоёр төвшний загвараар ажилладаг. Энэхүү валют нь бэлэн мөнгөний хуурамч хуулбарыг зогсоох, мөнгөн гүйлгээг ил тод болгох, гадаад орнуудтай тооцоог илүү хурдтай, шууд хийх боломжийг олгож байна.

Renminbi Digital-ийг ашигласан гадаад төлбөр тооцооны хэмжээ энэ жил 90 тэрбум ам.доллараас давсан нь дижитал мөнгөний хэрэглээ хурдацтай тэлж буйг харуулж байна. Гэхдээ уг систем нь одоогоор SWIFT-ийг бүрэн орлох хэмжээнд хүрээгүй ч олон байгууллага Хятадтай доллар ашиглалгүй харилцан тооцоо хийх практик хэрэгсэл болгон ашиглаж эхэлжээ.

Дижитал валют нь криптовалютаас ялгаатайгаар Төв банкны баталгаатай, үнэ тогтвортой, хууль ёсны төлбөрийн хэрэгсэл бөгөөд үйл ажиллагаа нь төрийн санхүүгийн дэд бүтцээр хамгаалагддаг.

ОХУ мөн адил дижитал рублийг хөгжүүлж байна. Туршилт 2023 оноос эхэлсэн бөгөөд 150 гаруй хот сууринд 2,500 орчим дижитал түрийвч нээж, 100 мянга гаруй ажиллагаа хийгджээ. 2025 оны долдугаар сард батлагдсан хуулиар 2026 оны есдүгээр сараас дижитал рублийг шат дараатайгаар нэвтрүүлэхээр болж, банкууд болон өндөр орлоготой иргэд QR суурьтай төлбөрийн системд бүрэн шилжихээр бэлтгэж байна.

Эх сурвалж: Izvestia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top