Нью-Йоркийн Comex биржийн лхагва гаргийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс үнэ 1.94 хувиар өсөж, нэг унц нь 62.02 ам.долларт хүрснээр анх удаа 62 ам.доллароос давжээ.
Мягмар гаргийн арилжаагаар нэг унц нь анх удаа 60 ам.доллароос давсны дараа мөнгөний үнэ үргэлжлэн өссөн байна.
Мөнгөний үнэ өсөж байгааг шинжээчид зах зээл дээр нийлүүлэлт хомс, мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо цаашид сулруулах төлөвтэй байгаатай холбон тайлбарлаж байна. Бодлогын хүү бага үед үнэт металлуудын үнэ ерөнхийдөө өсөх хандлагатай байдгийг шинжээчид дурджээ. Он гарснаас хойш мөнгөний үнэ 100 хувиар, алтны үнэ 60 хувиар өссөн байна.
Эх сурвалж: RT



