x

АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх олгов

Хятадын “зөвшөөрөл бүхий үйлчлүүлэгчдэд” дэвшилтэт H200 чипийг худалдаалахыг Америкийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанид зөвшөөрнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын зэрэгцээ Америкт ажлын байр бий болгож, хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж буй Америкийн байр суурийг хадгалах болно” гэж Д.Трамп даваа гарагт нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Энэхүү шийдвэр нь “AMD” зэрэг Америкийн бусад чип үйлдвэрлэгч компаниудад мөн хамаарах бөгөөд өнгөрсөн долоо хоногт Вашингтоноос дэмжлэг авахаар ирсэн “Nvidia”-гийн тэргүүн Женсен Хуан томоохон лобби хийсний дараа уг шийдвэрийг гаргажээ.

Чип үйлдвэрлэгч хамгийн үнэ цэнтэй компани болох “Nvidia” сүүлийн саруудад АНУ, Хятадын геополитикийн сөргөлдөөний төвд байгаа бөгөөд тус компанийн хамгийн дэвшилтэт чипийг Хятадад худалдаалахыг хориглоод байв.

Д.Трамп энэ оны долоодугаар сард чип худалдахад тавьсан хоригийг цуцалсны сацуу Хятадад олсон орлогынхоо 15 хувийг АНУ-ын Засгийн газарт өгөхийг “Nvidia” компаниас шаардсан байна. Дараа нь Бээжин технологийн компаниуддаа Хятадын зах зээлд ашиглахаар үйлдвэрлэсэн “Nvidia” чипийг худалдаж авахаа зогсоохыг тушаасан гэх мэдээлэл гарч байв.

“Бид Америкийн чипийн үйлдвэрлэлд Америкт өндөр цалинтай ажлын байр, үйлдвэрлэлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлж буй Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг сайшааж байна” гэж “Nvidia” компаниас BBC телевизэд өгсөн мэдэгдэлд дурджээ. “Nvidia”-гийн H200 нь дэлхийн хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны хагас дамжуулагч гэгддэг “Blackwell” чипийн араас ордог.

“Nvidia” даваа гарагт Д.Трампын мэдэгдлийг сайшаажээ. “Худалдааны яамнаас шалгасан, холбогдох зөвшөөрөл бүхий хэрэглэгчдэд H200 чипийг санал болгох нь Америкийн хувьд зөв зүйтэй шийдвэр болж байна” гэж “Nvidia”-гийн мэдэгдэлд дурджээ. Энэ мэдээ цацагдсаны дараа тус компанийн хувьцааны ханш бага зэрэг өссөн байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top