x

Хадгаламж зээлийн 7 хоршоо 632 сая төгрөгийн санхүүжилт төвлөрүүлжээ

Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлжээ.

Татсан эх үүсвэрийн 31.6 хувийг банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, 68.4 хувийг төсөл, хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл эзэлж байна.

Хоршооны гишүүд 29 тэрбум 972 сая 207 мянга 92 төгрөгийн хөрөнгө оруулсан. Энэ нь нийт эх үүсвэрийн 7.9 хувийг эзэлсэн байх юм.

ХЗХ-дын өөрийн хөрөнгө 86 тэрбум 742 сая 916 мянга 28 төгрөгт хүрчээ. Энэ нь нийт эх үүсвэрийн 22.8 хувийг эзэлжээ. Мөн 500 саяас дээш өөрийн хөрөнгөтэй 29 ХЗХ-ны дүн зах зээлийн өөрийн хөрөнгийн 81.1 хувийг бүрдүүлжээ.

Нийт орлого 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 тэрбум 353 сая 841 мянга 90 төгрөгөөр нэмэгджээ. Харин нийт орлогын 95.8 хувь нь хүүгийн орлого, 1.5 хувь нь хүүгийн бус орлого юм. Үйл ажиллагааны бус орлого 2.7 хувь байна.

Зээлийн хүүгийн орлого 59 тэрбум 161 сая 263 мянга 32 төгрөг нь нийт орлогын 87.9 хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.6 хувь өссөн үзүүлэлт юм.

Зах зээлийн нийт зардлын хэмжээ 54 тэрбум 569 сая 216 мянга 10 төгрөгт хүрчээ.Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 20.0 хувь өссөн дүн юм. Нийт зардлын бүтцэд хүүгийн зардал 61.7 хувь, үйл ажиллагааны зардал 31.3 хувь, эрсдэлийн сангийн зардал 4.4 хувь, бусад зардал, гарз 0.2 хувийг эзэлжээ.

Хүүгийн зардал 33 тэрбум 658 сая 563 мянга 48 төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.1 хувь өссөн аж.

Зээлийн эрсдэлийн зардал 2024 оны мөн үеийнхээс 91сая 003 мянга 52 төгрөгөөр нэмэгджээ. Мөн ХЗХ-ны зах зээлийн нийт орлого 67 тэрбум 338 сая 338 мянга 10 төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 10 тэрбум 353 сая 841 мянга 90 төгрөгөөр нэмэгджээ.

Гэхдээ нийт зардал 54 тэрбум 569 сая 216. мянга 10  төгрөгт хүрчээ. Энэ нь оны мөн үеийнхтэй харьцуулахад 9 тэрбум 113 сая 570 мянга 69 төгрөгөөр нэмэгдэж цэвэр орлого 12 тэрбум 769 сая 122 мянган төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.8 хувь өсжээ.

Улирлын тайлан ирүүлсэн хадгаламж зээлийн 176 хоршооны 85.8 хувь буюу 151 хоршоо 13 тэрбум 677 сая 499 мянга 33 төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн 1.7 хувь буюу 3 хоршооны ашиг, алдагдал тэнцжээ.

Улмаар 100.0 сая төгрөгөөс дээш ашигтай ажилласан 25 хоршооны ашиг зах зээлийн нийт ашгийн 83.2 хувийг эзэлжээ. Харин ашигтай ажилласан ХЗХ-дын хөрөнгийн өгөөж дунджаар 2.4 хувь байна.

Нийт орлогод эзлэх зардлын хувь хэмжээ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.2 пунктээр өссөн. Гэвч цэвэр орлогын эзлэх хувь буурчээ.

Тус хоршоодын зах зээлийн нийт орлого сүүлийн 5 жилийн хугацаанд дунджаар 11.6 хувиар, нийт зардал 11.5 хувиар, цэвэр орлого 16.4 хувиар өссөн байна. ХЗХ-доос 34 нь эрсдэлийн санг 294,460.54 мянган төгрөгөөр илүү, 5 нь зээлийн эрсдэлийн санг 17,293.57 мянган төгрөгөөр дутуу байгуулжээ.

Хадгаламж зээлийн 42 хоршоо 3 дугаар улиралд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top