x

Монгол, Орос хоёр 2026–2030 оны хамтын ажиллагааны хөтөлбөрөө батлав

“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо болж байна.

ЭЗХЯ-ны мэдээлснээр, чуулга уулзалтаар 11 салбар, чиглэлийн 72 төсөл, үйл ажиллагааг багтаасан “Монгол Улс, ОХУ-ын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2030 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан гэдгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар зарлалаа.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ талаар, “Хоёр улсын худалдааны тэнцлийн зөрүүг бууруулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд идэвхтэй ажиллаж, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай худалдааны түр хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын зохицуулалт бус, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн түвшний хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх бодит хэрэгцээг хангаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг, уулзалтууд нь бизнес эрхлэгчид болон бүс нутгийн удирдлагуудад шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг эхлүүлэх өргөн боломж олгож буйгаараа онцлог юм. Монгол Улс, ОХУ-ын бүс нутгууд дэд бүтэц, тээвэр, логистикийн чиглэлд уялдаа холбоогоо сайжруулж, харилцан ашигтай боломжийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн тулд илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” хүрээнд “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжийг нээх нь”, “Монгол Улс болон ОХУ-ын бүс нутгуудын Евразийн орон зайд нэгдсэн харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг”, “Монгол, Оросын аялал жуулчлалын боломжийг хөгжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, асуулт хариултын хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Чуулга уулзалтын үеэр B2B /бизнес эрхлэгч хоорондын/ уулзалтууд болж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөгч оролцжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top