x

Алтны үнэийн өсөлт түүхэн дээд түвшинд хүрч, дөрөв дэх сардаа үргэлжиллээ

Геополитикийн өөрчлөлтүүд, Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ бууруулах магадлал, Төв банкуудын алт худалдан авалтын нөлөөгөөр алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна.

Оны эхэнд нэг унц алтны үнэ 2623 ам.доллар байсан бөгөөд 2025 оны турш гол төлөв өссөн үзүүлэлттэй байлаа. Төв банкуудын эрэлт, ХНС цаашид хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, геополитикийн нөхцөл байдал зэрэг нь алтны үнэ өсөхөд нөлөөлж байна.

Энэ оны нэгдүгээр сард алтны үнэ өмнөх сарынхаас 6.67 хувь, хоёрдугаар сард 2.17 хувь, гуравдугаар сард 9.26 хувь, дөрөвдүгээр сард 5.26 хувиар өсжээ. Харин тав, зургаа, долоодугаар сард тодорхой хязгаарт хэлбэлзсэн бол наймдугаар сард өмнөх сарынхаас 4.8 хувь, есдүгээр сард 11.9 хувь, 10 дугаар сард 3.7 хувь, 11 дүгээр сард 5.4 хувиар тус тус өссөн байна. Ингэснээр энэ онд нэг унц нь 4381.6 ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, оны эхэн үеэс хойш хөрөнгө оруулагчдад 60 хүртэлх хувийн ашиг авчирчээ.

Зах зээлийн мэргэжилтэн Зафер Эргезен “Anadolu” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, алтны үнэ дахин өсөхөөсөө өмнө тогтвортой түвшинд хадгалагдах үе шатандаа орсон бололтой гэв. “Алтны ханш өсөх гол шалтгаан бол ХНС хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэн явдал юм. ХНС-гийн тэргүүн хүүг бууруулах хандлагатай байгаа нь ам.долларын индексийг бууруулсан хэдий ч үнэт металлын ханшийг өсөхөд хүргэсэн” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн алтны үнэ 4000 ам.доллароос дээшилж өссөн нь түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрч магадгүй гэсэн үг боловч энэ эрч ойрын ирээдүйд тодорхой хэмжээгээр буурч магадгүй гэдгийг З.Эргезен хэлжээ. Хэрэв сүүлд 10 дугаар сард ажиглагдсан үзүүлэлтүүд эргэн сэргэвэл алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч магадгүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top