x

“1000 инженер” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутны нэрс батлагдлаа

Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа  “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 25 дугаар хурал БСШУСЯ-нд боллоо.  

Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудын нэрс, 2019 оны эхний хагаст Зэргийн бус хөтөлбөр болон Зочин судлаач хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдын нэрсийг баталлаа. Коосэн хөтөлбөрт 34 оюутан шалгалт өгснөөс 30 оюутан, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 75 оюутан шалгалт өгснөөс 51 оюутан тэнцэж, Япон улсад суралцах болзол хангасан тул нэрсийг баталлаа. Мөн Удирдах хорооын 24 дүгээр хурлын 48 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутныг дэвшин суралцах, дадлага хийхэд зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. “Коосэн хөтөлбөрт суралцаж буй оюутан тухайн Коосэн сургуулийн харьяа Япон улсын үйлдвэр аж ахуйн газарт дадлага хийнэ” гэсэн заалт байсныг хүрээг нь өргөтгөж “Японы Үндэсний технологийн хүрээлэнтэй хамтран ажилладаг Япон улсын үйлдвэр аж ахуйн газарт дадлага хийнэ” хэмээн өөрчиллөө.  

Мөн Коосэн болон бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оюутны сурлагын үнэлгээ нь нийт авах ёстой үнэлгээний 90 хувиас дээш байх гэсэн заалтыг 80 хувь ба түүнээс дээш хэмээн өөрчиллөө. Ингэсээр голч дүн өндөртэй суралцсан илүү олон оюутанд хөтөлбөрийн дараах сургалт, дадлага ажилд давуу боломж олгож байна гэсэн үг.

УИХ, Засгийн зараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төслийн нэгжийг цөөн чадварлаг хүний бүрэлдэхүүнтэй, чанартай гүйцэтгэлтэйгээр ажиллуулах, үр дүн, өгөөж, явцын талаар олон нийтэд маш сайн ойлголт мэдээлэл өгч ажиллах үүрэг чиглэлийг төслийн Удирдах хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өглөө. Мөн төслийн 2018 оны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцсан юм. 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах саналаа МУИС, ШУТИС нарийвчлан гаргаж танилцуулахыг Удирдах хорооны дарга үүрэг болголоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 17 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 39 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 48 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 56 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 8 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 17 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 20 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 24 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 28 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 3 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top