x

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын борлуулалт 2025 онд 12.5%-иар өсжээ

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал (ҮХЭХЗ)- ын тусгай зөвшөөрөлтэй 281 байгууллага 2025 оны 3 дугаар улиралд үйл ажиллагаа эрхэлжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.6 хувиар буурсныг Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн  тайланд дурджээ.

Нэг ҮХЭХЗ-ын байгууллага дунджаар 1 брокер, 4 агенттай ажиллаж байна.

Тус байгууллагууд нь 411 хувьцаа эзэмшигчдийн 5.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй аж.

ҮХЭХЗ-ын байгууллагын хувьцаа эзэмшигчдийн бүтцийг авч үзвэл 93.2 хувийг иргэд, 5.3 хувийг хуулийн этгээд, үлдсэн 1.5 хувийг иргэн хуулийн этгээд хамтран эзэмшжээ. Энэ оны 3 дугаар улиралд нийт хувь нийлүүлсэн хөрөнгөд гадаадны 864.3 сая төгрөг орсон аж.

Салбарын нийт хөрөнгө 223.3 тэрбум төгрөг байна. Түүний 170.4 тэрбум төгрөг буюу 76.3 хувь нь эргэлтийн хөрөнгө юм. Харин үлдсэн 52.9 тэрбум төгрөг буюу 23.7 хувийг эргэлтийн бус хөрөнгө эзэлж байна.

Эх үүсвэрийн 176.8 тэрбум төгрөг буюу 79.2 хувь нь өр төлбөр, 46.5 тэрбум төгрөг буюу 20.8 хувь нь эздийн өмч байна. Нийт хөрөнгийн 77.3 хувийг 15 компани, 22.7 хувийг 266 компани бүрдүүлжээ.

Хөрөнгийн дүнгээр зах зээлд эзлэх хувийг авч үзвэл:

  • 1 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 29 компани 86.3 хувь,
  • 500 саяас 1 тэрбум төгрөг хүртэл хөрөнгөтэй 15 компани 4.7 хувь,
  • 100 саяас 500 сая төгрөг хүртэл хөрөнгөтэй 61 компани 6.6 хувь,
  • 100 сая төгрөг хүртэл хөрөнгөтэй 176 компани 2.5 хувь байна.

Улаанбаатар хотод байлалтай ҮХЭХЗ-ын байгууллагуудын 34.1 хувь нь Сүхбаатар, 27.4 хувь нь Хан-Уул, 19.3 хувь нь Баянзүрх, 9.6 хувь нь Баянгол, 8.9 хувь нь Чингэлтэй, 0.7 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа юм. Хөдөө орон нутагт 11 байгууллага байгаа юм.

Худалдсан, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн 79.6 хувийг газар, 17.7 хувийг орон сууц, 1.7 хувийг арилжааны, 1.0 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эзэлж байна.

Улмаар худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 88.7 хувийг орон сууц, эзэлж байна. Зуучлалын байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулсан орон сууцыг үнийн дүнгээр багцалбал:

  • 50-аас доош м.кв нь 21.5 хувийг,
  • 51-ээс 100 м.кв хүртэлх нь 46.5 хувийг,
  • 101-ээс 200 м.кв хүртэлх нь 19.4 хувийг,
  • 201 м.кв-аас дээш талбайтай нь 12.6 хувийг эзэлжээ.

Түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн 68.5 хувийг орон сууц, 24.9 хувийг арилжааны зориулалттай,  4.7 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1.9 хувийг газар эзэлж байна.

Мөн байгууллагуудаар дамжуулан түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүнгээр багцалбал:

  • 50-аас доош м.кв 18.0 хувь,
  • 51-ээс 100 м.кв хүртэлх 35.3 хувь,
  • 101-ээс 200 м.кв хүртэлх 23.0 хувь,
  • 201 м.кв-аас дээш талбайтай нь 23.7 хувийг эзэлсэн аж.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 281 байгууллага өссөн дүнгээр 9,017 хэлцлээр, 3,050.3 мянган м.кв талбайтай, 2,253.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зуучлан худалдан шилжүүлсэн аж. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг 2,253.7 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эдгээр байгууллагууд өссөн дүнгээр 6,874 хэлцлээр 530.6 мянган м.кв талбайтай, 216.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зуучлан түрээслүүлсэн аж. Үл хөдлөх эд хөрөнгийг 216.5 тэрбум төгрөгөөр түрээсэлсэн нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.8 хувиар өсжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top