x

Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ

Xiaomi компанийн авто үйлдвэрлэл болон хиймэл оюуны чиглэлийн бизнес 2025 оны гуравдугаар улиралд нийт 98 сая ам.долларын ашигтай ажилласан талаар Bloomberg мэдээллээ. Компанийн SU7 цахилгаан автомашин анх үйлдвэрлэгдсэнээс хойш 19 дэх сар хүртэл алдагдалгүй үр дүн гаргасан нь цахим үйлдвэрлэгчдийн дундах ховор жишээ болж байна.

Xiaomi-гийн ерөнхий захирал Лэй Цюний мэдээлснээр компани 350 мянган цахилгаан автомашин нийлүүлэх зорилгодоо хүрсэн бөгөөд дараагийн зорилт нь 500 мянгад хүргэх явдал аж. Энэ онд л гэхэд 400 мянга гаруй автомашин нийлүүлэх төлөвтэй байна.

Xiaomi анхны цахилгаан автомашин SU7-гаа 2024 оны гуравдугаар сарын сүүлээр үйлдвэрлэлийн шугамаас гаргасан бөгөөд худалдаа эхэлснээс ердөө 27 минутын дараа 50 мянган захиалга авсан нь анхны эрэлт тун өндөр байсныг харуулдаг. Цахилгаан автомашины салбарын компаниуд ихэвчлэн олон жил алдагдалтай ажиллаж байж ашигт ажиллагаанд хүрдэг. Жишээлбэл, Tesla 2008 онд Roadster загвараа танилцуулсан ч 2013 онд л анхны улирлын ашгаа үзсэн бол Хятадын Li Auto хоёр жилийн дараа ашигтай ажиллаж эхэлсэн байдаг.

Харин Xiaomi цахилгаан автомашины зах зээлд орохдоо илүү богино хугацаанд ашигт хүрсэн нь компанийн бүтэц, технологийн нөөц, хэрэглэгчийн өргөн бааз, мөн зөвхөн ганц загвар дээр төвлөрөн хөгжүүлсэн стратегитэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Одоогоор цахилгаан автомашины бизнес нь Xiaomi-гийн нийт борлуулалтын 25 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Office life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top