x

Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Засгийн газар "Союз Восток" хий дамжуулах хоолойн төслийг (Сибирийн хүч-2 хоолойн Монголын нутгаар дайрах хэсэг) хэрэгжүүлэх ажлыг зохицуулах тусгай ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ. 

Оросын Эрчим хүчний сайд Сергей Цивилев, Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням нарын уулзалтын дараа Оросын Эрчим хүчний яамнаас мэдээлэхдээ, энэхүү алхам нь стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний төслийг үр дүнтэй урагшлуулах зорилготой гэжээ. 

"Монголын тал төслийг хэрэгжүүлэх цаашдын алхмуудыг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн" гэж тус яамны мэдээлэлд онцолсон байна. 

Харин Оросын тал энэхүү стратегийн төслийг амжилттай, хугацаанд нь хэрэгжүүлнэ гэдгээ дахин мэдэгджээ.

Тус яам мөн "Сибирийн хүч-2" хий дамжуулах хоолой барих тухай санамж бичигт "Газпром" НХН болон Хятадын Үндэсний газрын тос, хийн корпорацын хооронд 2025 оны есдүгээр сард гарын үсэг зурсан гэдгийг дурдсан байна. 

Оросын Эрчим хүчний сайд С.Цивилев мэдэгдэхдээ "Орос, Монгол хоёр улсыг олон жилийн нөхөрлөлийн, түншлэлийн бат бөх харилцаа холбож байдаг. “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бат бөх үндэс суурийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна" хэмээн онцолжээ.

Хоёр улсын сайд нар Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хэлэлцээ хийсэн байна. Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцохоор ОХУ-д айлчилж байгаа юм. 

Эх сурвалж: TASS russian news 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top