x

Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой

Манай улс малынхаа ноос, ноолуурын боловсруулалтыг шат ахиулан нэмж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргаснаар одоогийн орлогоо 3-4 дахин нэмэх боломжтой.

Уул уурхайн бус экспортын ихэнхийг ноолуур, ноолууран эдлэл, ноос, үс хялгас, арьс, шир зэрэг малын гаралтай түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүн бүрдүүлж, жилд 400 сая орчим ам.доллар олж байна. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын санхүүжилтийн нөхцөл харьцангуй таатай ч хэмжээ бага. Бэлтгэсэн ноолуурынхаа дөнгөж 8.4 хувийг эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтад оруулдаг талаар “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” уулзалтын үеэр тэмдэглэж байв.

Өнгөрсөн онд манай улсын экспортын 93 хувийг эрдэс, 7 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлжээ. Уул уурхайн бус экспортын орлогын 33 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн бүрдүүлж, дийлэнхийг нь хагас боловсруулж экспортолдог. Хэрэв ноос ноолуурын салбарыг дэмжиж, нэмүү өртгийг нэмж чадвал жилд нэг тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой судалгаа гарсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотголоо.

Иймд ноос, ноолуурын салбарын хөгжлийн чиг хандлага, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих боломж, салбарт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлийг хэлэлцэж, уул уурхайн бус салбарын экспортын өнөөгийн байдал, боломж, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, Монголын ноос ноолуурын салбарын бизнесийн орчин, хөрөнгө оруулалт сэдвээр илтгэл тавьсан юм.

Монголбанкны Судалгаа, Статистикийн газрын Судалгааны хэлтсийн захирал Б.Дуламзаяа илтгэлдээ, Бид ноолуураа угааж гаргадаг байсан бол энэ оны хоёрдугаар сараас самнаж экспортлох болсон. Самнасан ноолуурын хилийн үнэ угаасныхаас 1.8 дахин их. Боловсруулах салбарын зээлийн дундаж хүү жилийн 11.2 хувь, хугацаа нь 28 сар. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэгж зээлдэгчид ногдох зээлийн дүн 1,275 сая төгрөг байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 4,103 зээлдэгчид 1,419 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлд зориулж 16 зээлдэгчид 42.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэ оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 1 зээлдэгч 408 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт 876.1 тэрбум төгрөгийн 303 зээлийн хүсэлт ирүүлснээс 168 зээлдэгчид 473 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүд дунджаар 8.1 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай зээлийн нөхцөлтэй байна. Эдгээр аж ахуйн нэгж 4.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, сард дунджаар 234 сая төгрөгийн зээл төлж байгаа”-г тэмдэглэлээ.

Уулзалтад Монголын банкны холбоо, Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн төлөөлөл, арилжааны банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов. 

Манай улс 2024 онд 57 сая 650 мянган мал тоолуулсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Arthur Louis (102.217.4.113)
    A while back, I jumped into a global property deal, saying folks like me could cash in on hot foreign housing scenes. Real estate - sure, everyone knows it prints money, a big-time industry worldwide. It looked solid at first - they showed me online walkthroughs of places I partly owned, got me pumped. Still, there was this weird vibe nagging me, hard to explain, just wouldn’t quit bugging me inside. I ignored it though, brushed it off, kept going anyway. One thing I’d say now? Listen to that inner voice - every single time. I kept picturing the steady cash coming in, which blurred how clearly I saw things. At first, they paid me consistent returns, making it feel legit. Over time, though, I poured more money into it. Before long, I tried pulling out bigger amounts - but then the payouts just vanished. The reasons they gave shifted every week, and not long after, they began asking for added charges to fix the withdrawal issues. Still, I’d spent every dollar - put everything I owned into it, thinking it’d be okay. When things went south, I panicked, then remembered a name: {DIGITAL LIGHT SOLUTION}. Found them through some random post while scrolling late at night. Honestly? Didn’t believe they’d help, but they jumped on it fast, scanning stuff I didn't even know existed. Right away, knew these folks weren’t messing around. Used hidden clues online, tracked down where the cash got moved, then fought to pull it all back into my hands. I'm happy the hard work brought results - my full investment was back in just 72 hours thanks to the team handling my issue. I reached {DIGITAL LIGHT SOLUTION} through T e l e g r a m -- d i g i t a l l i g h t s o l u t i o n And E m a i l.d i g i t a l l i g h t s o l u t i o n (@) q u a l i t y s e r v i c e.c o m
    2025 оны 11 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top