x

Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй

Даваа гарагт 2-оос дээш хувиар өссөн алтны үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрчээ. АНУ-ын эдийн засгийн статистик мэдээлэл нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлснээр алтны эрэлт өссөн байна.

Тодруулбал, нэг унц алтны үнэ 4079.71 ам.долларт хүрчээ. Энэ нь 10 дугаар сарын 27-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 2 хувиар өссөнөөр 4090.80 ам.долларт хүрчээ. Ам.долларын ханш буурсан нь гадаадын худалдан авагчдад алтыг илүү хямд болгож байна.

“Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан эдийн засгийн зарим үзүүлэлт нь Холбооны нөөцийн сан хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлсэн. 12 дугаар сард бодлогын хүү буурах магадлалтай байна” гэж “Zaner Metals” компанийн дэд ерөнхийлөгч, металлын ахлах стратегич Питер Грант хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн статистик мэдээллээс үзэхэд, АНУ-д 10 дугаар сард ажлын байрны тоо буурч, засгийн газар болон жижиглэнгийн худалдааны салбар алдагдал хүлээсэн байна. Түүнчлэн өрхүүд эдийн засгийн уналтын талаар санаа зовниж байгаа тул Америкийн хэрэглэгчдийн сэтгэл ханамж 11 дүгээр сарын эхээр унасныг баасан гаргийн мэдээлэл харуулжээ.

“CME Group”-ийн “FedWatch” хэрэгслийн мэдээлснээр, 12 дугаар сард бодлогын хүүг бууруулах магадлал 67 хувьтай байгаа бөгөөд нэгдүгээр сар гэхэд энэ магадлал 80 хувь орчим болж өсөх төлөвтэй байна.  Бодлогын хүү бага үед болон эдийн засгийн тодорхойгүй байдлын үед алтны үнэ өсдөг.

Алтны үнэ оны эцэс гэхэд 4200-4300 ам.долларын хооронд хэлбэлзэх магадлалтай байгаа бөгөөд ирэх оны эхний улиралд 5000 ам.долларт хүрэх нь бодит үндэслэлтэй таамаглал хэвээр байна гэж П.Грант нэмж хэлжээ. Мөн даваа гарагт мөнгөний үнэ 3.2 хувиар өсөж, унц нь 49.84 ам.доллар болсон нь 10 дугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд цагаан алтны үнэ 1.4 хувиар өссөнөөр 1566.08 ам.доллар, палладийн үнэ 1.1 хувиар өсөж 1396.50 ам.долларт тус тус хүрсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top