x

Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав

Хятадын тал авто машины үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой компьютерын чипүүдийн экспортын хязгаарлалтыг цуцалсан гэж тус улсын Худалдааны яамнаас ням гарагт мэдэгджээ. 

Хятадын эзэмшлийн “Nexperia” компанийн иргэний хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүний экспортод хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн нь Европ дахь үйлдвэрлэлдээ санаа зовниж буй авто машин үйлдвэрлэгчдэд тус дөхөм болно гэж тус компани мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын тал хагас дамжуулагчийн салбарт чухал ач холбогдолтой зарим материалыг АНУ руу экспортлохыг түр зогсоогоод байгаа юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар 10 дугаар сард уулзах үеэрээ, харилцан ногдуулсан татварыг бууруулж, бусад хоригийг нэг жилийн хугацаанд түр зогсоохоор тохиролцсоны дараа Бээжин, Вашингтоны хоорондох худалдааны хурцадмал байдал намжиж байгааг дээрх мэдэгдэл харуулж байна.

10 дугаар сард Нидерландын Засгийн газар Нидерландад төвтэй боловч Хятадын “Wingtech” компанийн эзэмшилд байдаг “Nexperia” компанийг хяналтдаа авч, авто машины хагас дамжуулагч болон бусад барааны Европ дахь нийлүүлэлтийг хамгаалахыг оролдсон юм. Үүний хариуд Хятадын тал тус компанийн бэлэн чипүүдийн экспортыг зогсоожээ. Гэсэн хэдий ч энэ сарын эхээр АНУ, Хятадын хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн хүрээнд хоригийг сулруулж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.

“Nexperia” нь Нидерландад байрладаг боловч Европт үйлдвэрлэсэн чипнийхээ 70 орчим хувийг Хятадад нийлүүлж, үлдсэнийг нь бусад улс орнуудад экспортолдог ажээ. Тус компанийг хяналтдаа авахдаа Нидерландын Засгийн газар “удирдлагын ноцтой дутагдал”-аас шалтгаалан компанийн чипийг яаралтай үед ашиглах боломжгүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.

Гэвч Хятадын тал “Nexperia”-гаас чип экспортлохыг хориглосноор дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд асуудал үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол гарчээ. 10 дугаар сард Европын авто машин үйлдвэрлэгчдийн холбооноос /EMEA/ Хятадын хоригийг цуцлахгүй бол “Nexperia”-гийн чип хэдхэн долоо хоногт л хүрэлцэнэ гэж анхааруулж байв. Энэ сарын эхээр EMEA-ийн тэргүүн Сигрид Де Врис BBC телевизэд мэдээлэхдээ,  “нийлүүлэлт хомсдох нь гарцаагүй” гэжээ. Түүнчлэн “Volvo Cars”, “Volkswagen” компаниуд чипний хомсдолын улмаас үйлдвэрүүдээ түр хугацаагаар хаахад хүрч болзошгүйг анхааруулсан бол “Jaguar Land Rover” мөн чипний хомсдол нь бизнест нь аюул учруулж байна гэж мэдэгдэж байлаа.

Гэвч бямба гарагт Европын Холбооны /ЕХ/ худалдааны комиссар Марос Сефкович X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Хятадын тал “Nexperia” чипийн экспортын журмыг цаашид хялбарчлахыг зөвшөөрч, бараа бүтээгдэхүүн нь “иргэний хэрэгцээнд” зориулагдсан тохиолдолд “аливаа экспортлогчдод лицензийн шаардлагаас чөлөөлөх”-ийг зөвшөөрсөн гэжээ.

“Хагас дамжуулагчийн урсгалыг бүрэн сэргээх баталгаатай, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид Хятад, Нидерландын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Хятадын Худалдааны яам мэдэгдэхдээ, Нидерландыг алдаатай үйлдлээ аль болох хурдан засаж залруулахыг шаардахын тулд үргэлжлүүлэн нөлөө үзүүлэхийг ЕХ-нд уриалжээ.

Үүний зэрэгцээ, галли, германи, сурьма болон хэт хатуу материалтай холбоотой “давхар хэрэглээтэй материал”-ыг АНУ руу экспортлохыг хориглосон шийдвэрийг ням гарагт түдгэлзүүлсэн бөгөөд 2026 оны 11 дугаар сарын 27 хүртэл хүчин төгөлдөр хэрэгжинэ. Иргэний болон цэргийн зориулалттай бараа, материалын экспортыг хориглох тухай шийдвэрийг 2024 оны 12 дугаар сард гаргаж байжээ.  

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top