x

Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

Монгол Улс энэ оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар боллоо.

Үүнээс экспорт 10.7 тэрбум, импорт 8.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.7 хувь буюу 1.2 тэрбум, экспорт 9.1 хувь буюу 1.1 тэрбум, импорт 0.9 хувь буюу 77.1 сая, тэнцэл 31.5 хувь буюу 1 тэрбум ам.доллароор багассан байна.

Экспорт энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллароор багасахад нүүрс 2.7 тэрбум, угаасан ноолуур 252 сая, боловсруулаагүй газрын тос 48.9 сая, хонь, ямааны мах 14.1 сая ам.доллароор тус тус буурсан нь нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, баяжмал 1.7 тэрбум, мал амьтны самнасан үс, хялгас 141.9 сая, цайрын хүдэр, баяжмал 45.5 сая ам.доллароор нэмэгдлээ.

Түүнчлэн, импорт өмнөх оны мөн үеийнхээс 77.1 сая ам.доллароор багасахад ачааны автомашин 152.1 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 48.7 сая, бульдозер, экскаватор 32.3 сая, улаан буудай 21 сая, дизелийн түлш 20.8 сая ам.доллароор буурсан нь нөлөөллөө. Харин суудлын автомашин 66.2 сая, азотын бордоо 19.9 сая ам.доллароор нэмэгдсэн ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top