x

“ОПЕК+”-ийн шийдвэр дэлхийн газрын тосны үнийг өсгөв

"ОПЕК+" бүлгийн орнууд ирэх оны эхний улиралд олборлолтоо нэмэгдүүлэхээ түр зогсоохоор шийдвэрлэсэн нь нийлүүлэлтийн илүүдэл үүсэх вий гэсэн болгоомжлолыг намжааснаар газрын тосны үнэ өнөө өглөөний арилжааны явцад өсжээ. 

Тодруулбал, “Brent” маркийн газрын тосны үнэ баасан гарагт нэг торх нь 7 центээр өссөн бол өнөө өглөө 47 цент буюу 0.73 хувиар өссөнөөр нэг торх нь 65.24 ам.доллар болсон байна. Мөн “WTI” маркийн газрын тосны үнэ 45 цент буюу 0.74 хувиар өсөж, 61.43 ам.доллар болжээ. Ням гарагт Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ ирэх 12 дугаар сарын олборлолтыг өдөрт 137 мянган торхоор буюу 10, 11 дүгээр сарынхтай ижил хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

“12 дугаар сараас цааших шийдвэрийн тухайд гэвэл, улирлын чанартай байдлаас шалтгаалан найман улс 2026 оны 1, 2, 3 дугаар сард олборлолтыг нэмэгдүүлэхээ түр зогсоохоор шийдвэрлэлээ” гэж тус бүлгийн мэдэгдэлд дурдсан байна. "ОПЕК+"-ийн шийдвэрийг шинжээчид “болгоомжилсон алхам” хэмээн дүгнэжээ. “RBC Capital” банкны шинжээч Хелима Крофт хэлэхдээ, нэгдүгээр улирлын нийлүүлэлтийн тодорхойгүй байдал болон эрэлт буурах таамаглалыг харгалзан үзвэл болгоомжтой алхам хийх хангалттай үндэслэл бий гэлээ.

АНУ-ын тал “Роснефть”, “Лукойл” компаниудад хориг арга хэмжээ авч, Оросын эрчим хүчний дэд бүтэц цохилтод өртсөөр байгаа хэдий ч ОХУ нийлүүлэлтийн гол тоглогч хэвээр байгааг Х.Крофт нэмж хэлжээ. Ням гарагт Украины дроны халдлагын улмаас Оросын Хар тэнгисийн газрын тосны гол боомтуудын нэг болох Туапсед гал гарч, хамгийн цөөндөө нэг хөлөг онгоц сүйджээ.

“Brent” болон “WTI” маркийн газрын тосны үнэ 10 дугаар сард гурав дахь сардаа дараалан 2 гаруй хувиар буурч, 10 дугаар сарын 20-нд нийлүүлэлтийн илүүдэл болон АНУ-ын тарифтай холбоотой болгоомжлолоос үүдэн таван сарын доод түвшинд хүрсэн байна. Шинжээчид газрын тосны үнийн талаарх урьдчилсан таамаглалаа ерөнхийдөө өөрчлөөгүй хэвээр байгаа бөгөөд "ОПЕК+"-ийн олборлолт нэмэгдэж, эрэлт буурч байгаа нь нийлүүлэлтэд учрах геополитикийн эрсдэлийг нөхөж байгааг “Reuters” агентлагийн санал асуулга харуулжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top